Ганц хүүхдийн бодлогод зохицуулалт хийх нь маш цагаа олсон үйл хэрэг
03-04-2016 15:52
12 дахь сонгуулийн БХАТИХ-ын 4-р чуулган 4-ны үдээс өмнө Ардын их хурлын оронд хэвлэлийн бага хурал хийлгэлээ. Хурлын хэвлэлийн төлөөлөгч Фү Ин хэлэхдээ, ганц хүүхдийн бодлого нь Хятадын хүн амын хурдтай өсөлтийн хандлагыг намжааж, тогтоон барьж чадсан хэдий ч хувь хүн, гэр бүлийн хувьд авч үзвэл, нэг зүйлийн үрэгдэл байгаа учраас зохицуулалт хийх нь маш цагаа олсон үйл хэрэг юм гэжээ.
Тэрээр: "Хоёр хүүхэд"-ийн бодлого нь өнгөрсөн 30 гаруй жилийн ганц хүүхдийн бодлогын түүхэн үүргийг биелүүлснийг харуулж байгаагаараа энэхүү түүхэн үе шат нь Хятад улсын хувьд авч үзвэл онцгой ач холбогдолтой юм гэжээ. Хөгшрөлтийн нийгмийн чиг хандлагыг хурдасгаж байгаа талаар Фү Ин хэлэхдээ, БХАТИХ-ын байнгын хороо 2015 онд хөгшрөлтийн эрх ашгийг хамгаалах хуулийн хэрэгжилтэд хяналт шалгалт хийсний дүнд олон асуудал гарч ирсэн. Тухайлбал, "ганцаардсан", "амьдрах чадвараа алдсан" настайчуудыг асарч харгалзах асуудал, муж алгасан эмнэлэгт үзүүлэх, хоёр газар байгаа зэрэг хүндрэлтэй асуудал, ялангуяа хөдөө тосгоны настайчуудын асрамжийн асуудал ноцтой оршиж байна. Эдгээр асуудлуудыг хэлэлцэх хэрэгт дэвшүүлсэн гэжээ.
\Ренчинсоо\