CCTV.com Монгол > Мэдээ > онцлох

Хятад улс аливаа терроризмыг эсэргүүцнэ

02-19-2016 09:50

 

Туркт авто машин дэлбэлсэн хэрэгт холбогдуулж Хятадын гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Хун Лэй 18-ны өдөр хэлэхдээ, Хятад улс аливаа терроризмыг эсэргүүцэж, холбогдох талууд терроризмын эсрэг хамтын ажиллагаагаа эрчимжүүлэхээр дамжин бүс нутгийн энх тайван болон тогтвортой байдлыг хамгаалахыг санаачилсаар ирсэн гэжээ.

Эх сурвалжийн дагуу, 2-р сарын 17-ны өдөр, Туркийн нийслэл Анкара хотын төв дэх армийн ерөнхий жанжин штабын газар, парламент болон агаарын цэргийн төв байрны уулзвар бүсэд авто машин дэлбэрсэн хэрэг гарч, 28 хүн нас баран, 61 хүн бэртэж гэмтжээ.                

                                                                                                                         \Д.Хүчитбаатар\

 

 

 

 

 

 

Гаргагч:Н.Царс | Эх сурвалж:
mongol.cri.cn
Видео мэдээ
860010-1116160100