CCTV.com Монгол > Мэдээ > онцлох

Хөдөөгийн цахим арилжааг хөгжүүлнэ

02-17-2016 17:43

 

17-ны мэдээнд тэмдэглэснээр, Үндэсний хөгжил өөрчлөлтийн хороо, Алибаба групп хүч хамтран, ирэх 3 жилд 300 гаруй хот, сяний хөдөө тосгоны цахим худалдааны хөгжилд тусална.

Мөн өдөр Бээжин хотноо, тус 2 байгууллага нутаг буцан аж ахуй эрхэлж буй тариачдын цахим худалдааг хөгжүүлэхэд туршилтын журмаар туслах стратегийн хамтын ажиллагааны гэрээг байгуулжээ. Үндэсний хөгжил өөрчлөлтийн хороо тус гэрээний дагуу туршилтын бүсийнхнийг Алибаба группийн Таобао-оос хөдөө тосгонд хэрэгжүүлж байгаа хамтын ажиллагааны төсөлд оролцоход туслах юм. Мөн хөдөө нутагт цахим худалдааны бэлтгэл сургалт зохион явуулахад туслах юм.
                                                                                                                          \Ц\

 

 

 

 

 

Гаргагч:Н.Царс | Эх сурвалж:
mongol.cri.cn
Видео мэдээ
860010-1116160100