CCTV.com Монгол > Мэдээ > Соёл урлаг, спорт

Сар шинийн баяраар цас мөсний наадам жуулчдын сонирхлыг ихээр татав

02-16-2016 10:17

 

2022 оны өвлийн олимпын наадмыг зохион явуулах эрхийг авснаар Хятад иргэд цас мөсний наадамд оролцох идэвхи сэргэжээ. Сар шинийн амралтаар, цас мөсний аялал жуулчлал Хятадын олон газарт ид өрнөлөө.

Хятадын Аялал жуулчлалын үндэсний газрын албаны сайтын нийтэлсэн мэдээнээс үзвэл, Бээжин хот олон нийтийн цас мөсний наадам зохион явуулснаар давхацсан тоогоор нийт 84 мянга гаруй жуулчин хүлээн авсан нь өнгөрсөн оны мөн үеэс 8.6 хувиар нэмэгдсэн үзүүлэлт юм. 2022 оны өвлийн олимпын наадмын тэмцээний газрын нэг Хэбэй мужийн Чүнли давхацсан тоогоор нийт 126 мянга гаруй жуулчин хүлээн авч, аялал жуулчлалын бодит орлого 400 сая юань хүрсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 26 орчим хувиар нэмэгджээ.

Хятадын баруун хойдын Шиньжян нутгаар олон төрлийн цас мөсний аялал жуулчлалын арга хэмжээ зохиосноор жуулчдыг татаж, цас мөсний талбайд хүмүүс дүүрч, аялал жуулчлалын компаниудын хүлээн авсан жуулчдын тоо өнгөрсөн оны мөн үеэс 7 дахин нэмэгджээ. Хятадын зүүн хойд нутгийн Хармөрөн мужийн цас мөсний жуулчлалын газруудын хүлээн авсан жуулчид өнгөрсөн оны мөн үеэс 60-90 хувиар нэмэгдэж, аялал жуулчлалын орлого нь өнгөрсөн оны мөн үеэс 87-127 хувиар өсөн нэмэгджээ.

                                                                                                                                  \Ренчинсоо\

 

 

 

Гаргагч:Н.Царс | Эх сурвалж:
mongol.cri.cn
Видео мэдээ
860010-1116160100