CCTV.com Монгол > Мэдээ > Соёл урлаг, спорт

Уран зургийн хэлээр урьд хөршөө төсөөлөв

02-06-2016 10:55

 

 

Улаанбаатар дахь Хятадын Соёлын Төвийн зохион байгуулсан "Миний мэдэх Хятад улс" уран зургийн уралдаан 2-р сарын 5-ны өдөр Хятадын Соёлын Төвд амжилттай болж өнгөрлөө. Санхүү эдийн засгийн дээд сургууль, Үй Цай сургууль, Амгалан сургууль, Найрамдал сургууль, Мөнгөн сургууль, Хүслийн өргөө сургууль, Шэн Лижэ сургууль, Гэгээрэл сургууль, 53-р сургууль, ИЗОУИС зэрэг их дээд, дунд сургуулийн 50 гаруй хүүхэд энэ уралдаанд оролцож, уран зургийн хэлээр МУ-ын мөнхийн хөрш БНХАУ-ыг төсөөлөн харуулсан байна. Тэдний зарим нь Хятадын их цагаан хэрэм, хулсны баавгай, Үшү, Бээжин, Шанхай зэрэг үзэмжээр Хятад улсыг харуулсан бол зарим нь луу, морь, 12 жил зурж Хятад Монгол хоёр ард түмний адил төстэй ёс заншлыг харуулсан байна. Хүүхэд бүхэн өөр өөрийн төсөөлөн бодох чадвараа дайчилж, сэтгэл гарган зурсан байлаа.

Уралдааны дүнд Шэн Лижэ сургуулийн Мэй Лэ 1-р байр, Найрамдал сургуулийн Б.Номин, Амгалан цогцолборын С.Номин нар 2-р байр, Амгалан цогцолборын Г.Мандах, Найрамдал сургуулийн Х.Бодьмарал, Үй Цай сургуулийн Чин Эл, Шэн Лижэ сургуулийн Шинь-Ай, Мөнгөн цогцолборын Чимэглэн, 53-р сургуулийн Туяа 3-р байрыг тус тус эзлэв. Бусад бүх хүүхэд урамшуулал шагнал хүртэв.

Уралдааны арга хэмжээг Хятадын Соёлын Төвийн орлогч дарга Хасбагана даргалж, БНХАУ-аас МУ-д суугаа Элчин сайдын яамны Соёлын зөвлөх, Хятадын Соёлын Төвийн дарга хатагтай Ли Вэй уралдааныг сонирхон үзсэн бөгөөд 1-р байр эзэлсэн хүүхдэд шагнал гардуулсан байна.

 

 

 

 

 

 

 

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mongol.cri.cn
Видео мэдээ
860010-1116160100