CCTV.com Монгол > Зургаар өгүүлэхүй > Энтертаймент

Гал тахих ёс

02-01-2016 10:35

Гурван ойтой хүүхэд галын бурхантай ярилцдаг хэмээн Монголчууд билэгшээн ярьдаг. Ингэж галыг бурхан мэт шүтэх зан үйл гагцхүү монгол үндэстнээр тогтохгүй дэлхийн олон улс оронд бий. Мөн өнөөгийн амьдралын хэв маяг, дадал зуршил, зан үйл, шашин шүтлэг нь хүн төрлөхтний өвөг дээдэс гал анх асааж сурсан тэр үеэс эхтэй гэдгийг ч түүх сударт тэмдэглэн үлдээсэн байдаг. Монголчууд эрт үеэс тэнгэрийг мөнхийн бэлгэдэл, галыг ариуны бэлгэдэл гэж үзэж ирсэн. Өөдлөн бадрахын бэлгэдлийг ч галаараадүрсэлдэг. Тэгвэл хэзээнээс  Монголчууд галыг тахиж ирэв ээ. Түүх сөхөж, хууч сонсое.

 

Ийнхүү Монголчууд бид галыг өнө эртнээс эрхэмлэн тахиж иржээ. Тэгвэл энэ сайхан ёс зан үйлийг ӨМӨЗО-нд өнөөг хүртэл уламжлан хийж байна..
Өвлийн адаг сарын билгийн тооллын 23, 24-нд галын их тахилга болдог. Энэхүү өдөр гал тахих болсон шалтгааныг бас нэгэн домогтой холбон тайлбарладаг. Галын бурхан буюу тэнгэр гэж байдаг. Галын тэнгэрийг дээд тэнгэрийн хүү гэж үздэг. Жилд 1 удаа тэр хүү аав, ээждээ золгодог гэнэ. Золгохоор явдаг өдөр нь 23, ирдэг өдөр нь 24 юм. 23-ны тахилгыг үдшийн цолмонгоор эхэлдэг бөгөөд 24-ний үүрийн цолмонгоор тахидаг. Үүний нэг нь үдэлтийн, нөгөө нь угталтын тахилга юм. Домог ёсоор жил жилийн сүүл сарын 23 –нд галын тахилга тэнгэрт одож, орчлонгийн түмэн амьтны байдлыг хурмаст тэнгэрт айлтган мэдүүлдэг учиртай гэжээ. 

 

  

 

 

 

 

 

Гаргагч:Н.Царс | Эх сурвалж:
mn.cntv.cn
Видео мэдээ
860010-1116160100