МУ-ын ерөнхий боловсролын 200 сургуульд физикийн лабораторийн тоног төхөөрөмж бэлэглэв
01-27-2016 10:22
БШУ-ны сайд Л. Гантөмөр үг хэлж байна
БНХАУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжийн хүрээнд МУ-ын ерөнхий боловсролын 200 сургуульд физикийн лабораторийн тоног төхөөрөмжийг хүлээлгэн өгөх нээлтийн үйл ажиллагаа 1-р сарын 26-ны өдөр Улаанбаатар хотын Сүхбаатарын нэрэмжит 2-р сургуульд боллоо. МУ-ын УИХ-ын гишүүн, БШУ-ны сайд Л. Гантөмөр, БНХАУ-аас МУ-д суугаа онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Шин Хаймин, Соёлын зөвлөх Ли Вэй, 1-р нарийн бичгийн дарга Дэбө нар энэ үйл ажиллагаанд оролцсон бөгөөд Сайд Л. Гантөмөр, Элчин сайд Шин Хаймин нар үг хэлж МУ-ын ерөнхий боловсролын сургуулийн хүүхдүүдийн мэдлэг боловсролыг нэмэгдүүлэх энэ сайхан үйл ажиллагаанд амжилт хүслээ.
Элчин сайд Шин Хаймин үг хэлж байна
Сүхбаатарын нэрэмжит 2-р сургууль нь 1930 онд байгуулагдсан МУ-ын ууган сургуулиудын нэг бөгөөд өдгөө 110 гаруй багш, 2560 гаруй сурагчтай том сургууль болсон юм байна.
Физикийн лабораторын тоног төхөөрөмжийг бэлтгэн нийлүүлэх ажлыг Бээжингийн Авто машны аж үйлдвэрийн импорт экспортын компани гүйцэтгэсэн байна. \ ХОУРадиогийн сурвалжлагч М. Цэцэн \
Тууз хайчлав
Бэлэг гардуулав
2-р сургуулийн захирал талархал илэрхийлэв
Лабораторийн тоног төхөөрөмжийг сонирхож байна
Элчин сайд болон сурагч хүүхэд