CCTV.com Монгол > Зургаар өгүүлэхүй > Энтертаймент

Леонардо Ди Каприо Оскар авах уу

01-19-2016 14:33

 

2016 оны Оскарын шагналд нэр дэвшигчдийг Лос Анжелес хотод саяхан танилцуулсан. Харин ялагчдыг хоёрдугаар сарын 28-нд Оскарын наадам дээр албан ёсоор зарлан алтан хүн гардуулна.
Энэ удаад жүжигчин Ди Каприог Оскар хүртэж магадгүй хэмээн олон хүн найдлага тавьж байгаа. Учир нь түүний гол дүрд нь тоглосон “The Revenant” кино хамгийн олон номинацид нэр дэвшсэн байна. Тус бүтээл “Шилдэг Кино”, “Шилдэг эрэгтэй жүжигчин”, “Шилдэг найруулагч” зэрэг 12 төрөлд нэр дэвшжээ.
Өдгөө 41 настай Холливудын алдарт жүжигчин Леонардо Ди Каприо анх 14 настайдаа урлагийн ертөнцөд хөл тавьж 19 насандаа “Гилберт Грейп” киноны туслах дүрээр шилдэг туслах дүрийн шагналд “Оскар”-т дэвшиж байсан юм. Нэр хүнд олсон кинонууд нь гэвэл “Ромео Жулетта”, ”Титаник”, “Нью-Йоркийн дээрэмчин”, “Чаддаг юм бол намайг барь”, ”Авиатор”, “Уолл стрийтийн чоно” зэрэг цөөнгүй шилдэг бүтээл бий. Гэвч тэрээр өнөөг хүртэл нэг ч удаа Oскарын шагнал хүртээгүй байна. Леонардо Ди Каприогийн хувьд зургаа дахь удаагаа Оскарт ийнхүү нэр дэвшиж байна.
Харин энэ удаад Мексикийн кино найруулагч Алехандро Иньярритугийн бүтээл Ди Каприогийн гол дүрд нь тоглосон “The Revenant” кино түүнд алтан хүн атгуулна хэмээн олон хүн найдлага тавьж байгаа билээ.


                                                                                                                       Д. Чинзориг

 

 

 

 

 


 

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mn.cntv.cn
Видео мэдээ
860010-1116160100