CCTV.com Монгол > Мэдээ > онцлох

Ши Жиньпин Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банкны нээлтийн ёслолд баярын үг хэлэв

01-18-2016 11:27

 

1-р сарын 16-нд, Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банкны нээлтийн ёслол Бээжингийн Дао Юйтай төрийн зочид буудалд боллоо. Хятад улсын дарга Ши Жиньпин нээлтийн ёслолд оролцож баярын үг хэлсэн байна. Тэрээр: Гишүүн орнуудын хамтын хүчин зүтгэлээр, Азийн хөрөнгө оруулалтын банк мэргэжлийн, өндөр үр ашигтай, шударга ёсны 21-р зууны шинэ хэлбэрийн олон талт банк болон хөгжиж, хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогцын шинэ индэр болж, Ази болон дэлхийн хөгжлийг ахиулахын тулд шинэ хувь нэмэр оруулна гэдэгт итгэж байна гэж онцолжээ.

Ши Жиньпин: 2013 оны 10-р сард, Хятад улс Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк байгуулах санаачилгыг дэвшүүлсэн юм. Өнөөдөр уг банк нээлтээ хийлээ. Богинохон хоёр жилийн хугацаанд, бид ер бусын замналыг хамт тууллаа. Багтаамжтай хамтын ажиллагааны байр сууриар, ажил хэрэгч үйл ажиллагааны хөгжлийг хайн, өндөр үр ашигтай ажил мэргэжлийн үзэл санааг бий болгохыг гишүүн орнууд илэрхийлсэн. Уг банк байгуулагдаж байгаа нь чармайлт хүнийг гомдоогүй гэдгийг харуулж байна. Хүн төрөлхтний энх тайван, хөгжлийн үүргийн өмнө, олон улсын хамтын нийгэмлэг итгэл дүүрэн байж, нийтлэг ойлголтоо нэмэгдүүлж, хамт ашиг хүртэхийг баримталж чадвал бид хийнэ гэсэн ажлаа зоригтой хийж чадахаар барахгүй амжилтад хүрч чадна гэдэгт бид итгэж байна гэжээ.

Бүс нутгийн төлөөлөгч БНСУ-ын ерөнхий сайдын орлогч бөгөөд төлөвлөгөө сангийн яамны сайд Ю Ир Хо, бүс нутгийн гаднах төлөөлөгч Люксенбургийн Сангийн сайд Пьер Граменья, Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банкны захирал Жинь Личүнь нар тус тус баярын захидал илгээжээ.   \Ренчинсоо\

 

 

 

 

 

Гаргагч:Н.Царс | Эх сурвалж:
mongol.cri.cn
Видео мэдээ
860010-1116160100