CCTV.com Монгол > Мэдээ > онцлох

Хятад Монгол Оросын 52 хот "Түмэн газрын цайны зам" аялал жуулчлалын холбоог байгуулав

01-18-2016 11:56

 

16-17-нд "Түмэн газрын цайны зам" болон хотын хөгжил сэдэвт Хятад Монгол Оросын хотын дарга нарын 4-р дээд уулзалт Жянши мужийн Чяньшань шянд боллоо. Цайны зам дагуух гурван орны 52 хот "Түмэн газрын цайны зам" аялал жуулчлалын холбоог байгуулав.

Тус холбоонд Монгол, Оросын 9 хот, Хятадын 43 хот болон олон улсын 7 байгууллага багтсан байна.

"Түмэн газрын цайны зам" дагуу аялал жуулчлалын 167 цэг байгаагийн дотор, дэлхийн байгалийн соёлын өв, соёлын үзэмжит өв 17, Саньчиншань, Ү-Ишань, Лүшань, Монгол улсын Алтай, Оросын Байгал нуур зэрэг дэлхийн алдартай үзэмжит газрууд багтжээ.

Тус холбоо хамтран "Түмэн газрын цайны зам" -ын аялал жуулчлалын маршрут ажиллуулж, зам дагуух холбоос хотуудын эдийн засаг, соёл, аялал жуулчлалын салбарын хамтын ажиллагаа солилцоог ахиулна. "Түмэн газрын цайны зам" дагуух хотуудын аялал жуулчлалын холбооны жуулчлалын картыг тарааж, ийм карттай жуулчид болон холбооны хотуудын иргэд холбоонд оролцсон хотуудаар жуулчлахад жуулчлалын бүсийн тасалбарыг хөнгөлөлттэй үнээр худалдан авах ажлыг зохион явуулахаар тус холбоо төлөвлөж байна.   \Сарантуяа\

 

 

 

 

 

 

 

Гаргагч:Н.Царс | Эх сурвалж:
mongol.cri.cn
Видео мэдээ
860010-1116160100