CCTV.com Монгол > Мэдээ > онцлох

ХКН-ын 18 дахь удаагийн Төв Хорооны Сахилга Бат Шалгах Хорооны 6-р бүгд хурлын албан мэдээ

01-15-2016 10:11

 

ХКН-ын 18 дахь удаагийн Төв Хорооны Сахилга Бат Шалгах Хорооны 6-р бүгд хурал 2016 оны 1-р сарын 12-14-ний өдрүүдэд Бээжинд хуралдав. Уг хуралд Төв Хорооны Сахилга Бат Шалгах Хорооны 124 гишүүн оролцож, 226 хүн байлцжээ.

ХКН-ын Төв Хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад улсын дарга, Цэргийн Төв Зөвлөлийн дарга Ши Жиньпин бүгд хуралд оролцож чухал үг хэлсэн байна. Ли Кэчян, Жан Дэжян, Юй Жэншэн, Лю Юньшань, Ван Чишань, Жан Гаоли нарын зэрэг нам төрийн дээд удирдагчид бүгд хуралд оролцов.

Бүгд хурлыг Төв Хорооны Сахилга Бат Шалгах Хорооны Байнгын Хороо даргалжээ. Бүгд хурлаар 2015 оны сахилга бат шалгасан ажлыг дүгнэж, 2016 оны ажил үүргийн талаар байршуулалт хийсэн байна. Төв Хорооны Сахилга Бат Шалгах Хорооны өмнөөс нөхөр Ван Чишаний хийсэн "Намыг бүх талаар чанга удирдан засаж, сахилга батыг юуны өмнө эрхэмлэж, намын дүрмээр олгосон дархан үүрэг хариуцлагаа шударгаар гүйцэтгэе " гэсэн ажлын тайланг хянан хэлэлцэж баталжээ.

Бүгд хурлаар Ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпингийн хэлсэн чухал үгийг нямбай суралцан гүнзгий ойлгож, дарга Ши Жиньпингийн хэлсэн үг нь цаг эриний хөгжил, стратегийн бүх талын өндөрлөгөөс намын суртал, цэвэр засаглалын байгуулалт болон авилга ялзралын эсрэг тэмцлийн хүрсэн шинэ үр дүнг бүрэн нотолж, будлиантай хүнд хэвээр байгаа байдлыг гүнзгий шинжилж, өнөөгийн болон ирээдүйн нэг хугацааны ажлын ерөнхий шаардлага, гол үүргийг тодорхой дэвшүүлсэн байна гэж үзжээ.  /D/

 

 

 

 

 

 

Гаргагч:Н.Царс | Эх сурвалж:
mongol.cri.cn
Видео мэдээ
860010-1116160100