CCTV.com Монгол > Зургаар өгүүлэхүй > Энтертаймент

ШААЗАН ЭДЛЭЛИЙН ДАРШ ОЛДЖЭЭ

01-13-2016 18:11

 

Английн “Daily Mail” мэдээлснээр саяхан хуучин байшин нураагч “Pro Dem” компанийн ажилчид Английн Өмнөд Борн хотын нэгэн хуучин барилгыг нураах үеэр Викториягийн үеийн делте хэмээх шаазангийн цуглуулга олж илрүүлжээ.

Английн хатан хаан Виктория 1837-1901 оны үед амьдарч байсан бөгөөд тэр үед Их Британи газар нутгийн хэмжээ, эдийн засгийн хүчин чадлаараа оргил үедээ хүрчээ. Хэдийгээр хатан хаан Виктория 1901 онд нас барсан боловч 1837-1914 оныг Викториягийн үе буюу Англичуудын алтан үе гэдэг.  

Шаазан эдлэл олдсон тэрхүү байшинд Викториагийн үеийн алдарт зураач Артур Белл амьдарч байжээ. “Pro Dem” компанийн ажилчид тус барилгын пийшингийн арын тоосгон ханыг нураах үедээ шаазангуудыг санамсаргүй олсон бөгөөд тэднийг хагачих шахсан байна. Тэр ханыг зөвхөн шаазан эдлэл нууж, хамгаалах зорилгоор тоосгоор өрж хаасан байж гэнэ.

Тус байшинг нураах багийн ахлагч Стефан Малтон болон бусад ажилчид шаазангуудыг хараад нүдэндээ ч итгээгүй, ёстой шооконд орсон гэнэ. Холландын делте бол цагаан дэвсгэр дээр хөх өнгийн хээ хуар тавьсан, маш үнэтэй, тансаг шаазан бөгөөд өнгө үзэмжээрээ Хятадын алдарт Чинхуа шаазантай тун төстэй.

Барилга нураах ажлын гэрээнд заасны дагуу хуучин барилгаас олдсон эд хогшил, үнэт зүйлсийг нураах багийн ажилчид өмчлөх эрхтэй. Ийнхүү барилга нураах компанийн хэдэн ажилтан санамсаргүй баяжиж өв хөрөнгөний эзэн болжээ. Мэргэжилтнүүд тус байшингаас олдсон шаазан эдлэлүүд 50 мянган фунт стерлинг хүрнэ хэмээн үнэлжээ.


                                                                                 Д.Гүнтөмөр

 

 

 

 


 

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mongol.cri.cn
Видео мэдээ
860010-1116160100