CCTV.com Монгол > Мэдээ > онцлох

Хятад улс "хоёр хүүхдийн бодлого" хэрэгжүүллээ

01-06-2016 15:11

 

5-нд, ХКН-ын Төв Хороо, Төрийн зөвлөлөөс "Хоёр хүүхдийн бодлого"-г бүх талаар хэрэгжүүлэхэд зориулан төрөлтийн үйлчилгээний хөтөлбөрийг гаргаж, Хятад улс төрөлтийн бүртгэлийн дүрэм хэрэгжүүлнэ. Хүүхдийн тоо хоёроос хэтрэхгүй бол зөвшөөрөл гаргуулах шаардлагагүй, хэдийд хүүхэд авахаа айл өрх өөрснөө тогтооно гэж заасан байна. Энэ нь Хятад улсын олон жил хэрэгжүүлж байгаа төрөлтийн дүрмийн чухал өөрчлөлт боллоо.

Энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа нь 2020 онд гэхэд, төлөвлөгөөт төрөлтийн үйлчилгээний дүрэм болон гэр бүлийн хөгжлийг дэмжих тогтолцоог боловсронгуй болгож, засгийн газар хуулийн дагуу үүрэг хариуцлагаа гүйцэтгэж, нийгэм нийт өргөнөөр оролцон, иргэд итгэмжээр өөрийгөө удирдах олон ургалчтай үндсэн тогтолцоог бүрдүүлж, төлөвлөгөөт төрөлтийг удирдах түвшинг бүх талаар дээшлүүлнэ. Төрөлтийн зохимжтой түвшинг батлан, хүн амын ерөнхий тоог товлосон хэмжээндээ барих болно гэж хөтөлбөрт заасан байна.
                                                                                                       \Ц\

 

 


 

 

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mongol.cri.cn
Видео мэдээ
860010-1116160100