CCTV.com Монгол > Зургаар өгүүлэхүй > Энтертаймент

Путины зураг бүхий хуанли гарчээ

01-04-2016 16:57

 

   Оросын нэгэн сэтгүүл Путины зураг бүхий 2016 оны хуанли гаргасан гэж Английн “Daily Mail ” сонин уламжилжээ. Тус хуанлид Путины  нохой тэвэрсэн, спортоор хичээллэж байгаа болон загасчилж буй 12 зураг орсон бөгөөд эдгээр нь түүний хатуу зоримог бөгөөд уян зөөлөн эрс тэс чанарыг харуулжээ.
   Хуанлид Путины зургаас гадна хэлсэн үгийг нь мөн ашигласан байна.

   Тухайлбал Путины нохой тэвэрч инээмсэглэж буй зурган дээр “Нохой бид хоёр бие биедээ халуухан” гэсэн үгийг нь эшилсэн бол аравдугаар сарын хуудсан дээр Путины цэргийн малгай, судалтай цамц өмссөн зургийг тавьж “Цэргийн бодит хүчээрээ Оросыг гүйцэх улс үгүй” гэсэн үгийг бичжээ.

   Харин гурав болон есдүгээр сарын хуудсанд Оросын эмэгтэйчүүдэд хандаж хэлсэн Путины үгнээс “Оросын бүх эмэгтэйчүүд надад таалагддаг. Миний бодлоор тэд хамгийн авьяаслаг, хамгийн үзэсгэлэн гоо хүмүүс юм” гэсэн үгийг тавьсан байна.

   Энэ хуанлийг Английн сурагч Жак Эрчер Санкт Петербургийн метрон дахь сэтгүүл борлуулах цэгээс 78 рублиэр худалдаж авсан бөгөөд тус хуанлийн борлуулалт маш сайн байгаа гэж борлуулагч нь түүнд хэлсэн гэнэ.

   Путины нэр нөлөө Орост төдийгүй дэлхий дахинд улам нэмэгдэж байгаа юм. Оросын мэдээллийн сайтад, Беларусийн нэгэн компани “Удирдагчдын нэг номер” нэртэй эрэгтэй үнэртэй усны савалгаан дээр “Путинээс санаа авав” гэсэн үгийг англиар бичсэн бөгөөд үнэрийг нь “хатуу бөгөөд зөөлөн” хэмээн тодорхойлсон байна. Энэ үнэртэй ус 6000 рублийн үнэтэй. Түүнчлэн Путины зурагтай цамц дэлгүүрт зарагдаж, Италийн гар утасны Caviar бренд “Путин загварын iPhone” үйлдвэрлэж байжээ.

 \Арлуун\

 

 

 

 

 

 

 

 

Гаргагч:Н.Царс | Эх сурвалж:
mn.cntv.cn
Видео мэдээ
860010-1116160100