CCTV.com Монгол > Мэдээ > онцлох

Хятад Орос хоёр орны төрийн тэргүүн харилцан баярын цахилгаан илгээв

12-31-2015 16:33

БНХАУ-ын дарга Ши Жиньпин, ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин нар 12-р сарын 31-нд харилцан шинэ оны баярын цахилгаан илгээжээ.

Ши Жиньпин дарга баярын цахилгаандаа, Хятадын засгийн газар, ард түмний нэрийн өмнөөс ерөнхийлөгч Путин болон Оросын ард түмэнд чин сэтгэлийн мэндчилгээ, сайн сайхны ерөөл дэвшүүлсэн байна. Ши Жиньпин дарга: 2015 онд Хятад Орос бүх талын стратегийн хамтын ажиллагааны түншийн харилцаагаа дээд түвшинд хадгалсан билээ. Хоёр тал Дэлхйин 2-р дайны ялалтын 70 жилийн ойг ёслол төгөлдөр тэмдэглэж, Торгоны замын эдийн засгийн бүс байгуулах, Евро Азийн эдийн засгийн холбоо байгуулах талаар хамтран ажиллаа. Хоёр орны хүмүүнлэгийн солилцоо, ялангуяа залуусын солилцоог гүнзгийрүүлж, олон улсын үйл хэрэг дэх зохицуулалт улам нягт болж, хоёр орны харилцаа, олон салбар дахь хамтын ажиллагаа баялаг амжилтад хүрсэн юм. Эдгээр нь хоёр орны хөгжилд тус дөхөм үзүүлэн, дэлхийн энх тайван хөгжилд тус дөхөм болж, хамтран ажиллаж хамт ашиг олохоор гол болгосон шинэ хэлбэрийн олон улсын харилцааг эерэг энергиэр сэлбэсэн байна. Хоёр тал шинэ онд хамтаар зүтгэж, Хятад Оросын уламжлалт найрсаг харилцаа, энхийн ухагдахууныг хөгжүүлж, улс төрийн итгэлцлээ нэмэгдүүлэн, харилцан дэмжих эрч хүчээ эрчимжүүлж, хоёр талын улс төрийн харилцааны давуу талыг харилцан ашигтай, хамтдаа ашиг хүртсэн хамтын ажиллагааны үр дүн болгон хувиргаж, хоёр орны ард түмэн, хүн төрөлхтөнд ашиг тус хүртээх хэрэгтэй гэжээ.

Путин баярын цахилгаандаа, Ши Жиньпин дарга болон Хятадын ард түмэнд шинэ оны мэнд дэвшүүлж, Хятад улс цэцэглэн хөгжиж, Хятадын ард түмэн аз жаргалтай байхыг ерөөжээ. Путин: Улиран одож буй 2015 онд Орос Хятадын харилцаанд олон чухал үйл хэрэг тохиолоо. Дээд давхаргын уулзалт хоёр орны бүх талын стратегийн хамжилцааны түншийн харилцааг хүчирхэг эрч хүчээр сэлбэсэн юм. Дэлхйин 2-р дайны ялалтын 70 жилийн ойг хамтдаа ёслол төгөлдөр тэмдэглэсэн нь Орос Хятад хоёр ард түмний уламжлалт найрамдлыг бэхжүүлэн, харилцан залуусын солилцооны жилийн ажиллагаа зохион байгуулж асар их амжилтад хүрч, хэвлэл мэдээллийн солилцооны жилийн ажиллагааг эхлүүлсэн юм. Хоёр тал нягт хэлхээ холбоо хамтын ажиллагаагаа үргэлжлэн хадгалж, Орос Хятадын харилцааг бүх талаар хөгжүүлэх хэрэгтэй гэжээ.  \Гэрэлт орчуулав\

 

 

 

 

 

Гаргагч:Н.Царс | Эх сурвалж:
mongol.cri.cn
Видео мэдээ
860010-1116160100