CCTV.com Монгол > Мэдээ > онцлох

Монгол Хятадын бизнес эрхлэгчдийн "Нөхөрсөг түншлэл" шинэ жилийн цэнгүүн болов

12-30-2015 17:10

 

МУ, БНХАУ-ын бизнес эрхлэгчдийн "Нөхөрсөг түншлэл" 2016 оны шинэ жилийн цэнгүүн 12-р сарын 29-ний орой Улаанбаатар хотод боллоо. МУ дахь Хятадын бизнесийн ерөнхий холбоо, МУ-ын Ажил олгогч эздийн холбоо, МУ дахь Жэжяны бизнесийн холбоо санаачилж, МУ дахь БНХАУ-ын Жэжян мужийн Хөрөнгө орууллатын групп компанийн зохион байгуулсан энэ арга хэмжээнд МУ-ын талаас Засгийн газрын Шадар сайд Ц.Оюунбаатар болон холбогдох албаны хүмүүс, аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл, Хятадын талаас БНХАУ-аас МУ-д суугаа онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Шин Хаймин, Элчин сайдын яамны бусад дипломат албаны хүмүүс, МУ дахь Хятадын бизнесийн ерөнхий холбоо, Өвөр Монголын бизнесийн ерөнхий холбоо, Жэжяны бизнесийн холбоо, Фүжяны бизнесийн холбоо, Монгол Хятадын Хэл соёл боловсролын сан, Монгол Хятадын Нийгмийн хөгжлийн сан зэрэг байгууллага нэгжийн төлөөлөл оролцсон байна. Арга хэмжээнд МУ-ын Шадар сайд Ц.Оюунбаатар, Хятадын Элчин сайд Шин Хаймин нар баярын мэндчилгээ дэвшүүлж, хоёр орны бизнес эрхэлэгчдийн хамтын ажиллагаанд амжилт хүсэв.

МУ дахь гадаадын аж ахуйн нэгжүүдийн дотор Хятадын аж ахуйн нэгжүүд хамгийн их хувь эзэлж байгаа боловч хоёр орны аж ахуйн нэгж хорондын харилцаа холбоо нягт биш, хоёр орны зах зээл маш их хэмжээнд харилцан нөхдөг мөртлөө хоёр орны аж ахуйн нэгжүүд хоорондын харилцан нөхөх давуу талыг сайтар ашиглаж чадаагүйн үндсэн шалтагаан бол хоорондын ойлголцол, итгэлцэл дутуу байгаа явдал болно. Арга хэмжээг зохион байгуулагчид энэ учир дутагдалд зориулан энэ арга хэмжээг зохион байгуулсан юм байна.

 Арга хэмжээний үеэр Хятадын Элчин сайд Шин Хаймин тэргүүлэн, олон аж ахуйн нэгж, хувь хүмүүс МУ-ын "Хөх тэнгэр" Хүүхэд асрах газарт мөнгө хандивласан байна. Энэ хүүхэд асрах газарт МУ дахь Хятадын бизнесийн ерөнхий холбоо, Өвөр Монголын бизнесийн ерөнхий холбоо, Жэжяны бизнесийн холбоо, Фүжяны бизнесийн холбоо, Монгол Хятадын Хэл соёл боловсролын сан, Монгол Хятадын Нийгмийн хөгжлийн сан зэрэг байгууллага нэгж, хувь хүмүүс нэг бус удаа халуун сэтгэлийн хандив өргөж байгаа юм байна.

\ХОУРадиогийн сурвалжлагч М. Цэцэн \

 

 

 

 

 

Гаргагч:Н.Царс | Эх сурвалж:
mongol.cri.cn
Видео мэдээ
860010-1116160100