CCTV.com Монгол > Мэдээ > онцлох

Бүрэн эрх болон тэнгисийн заагийн асуудлаарх гомдлыг хүлээж авахгүй

12-22-2015 15:16

 

21-нд Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Хүн Лэй мэдэгдэл гаргаж, Хятад улс Филиппиний ганц талаас гаргасан Өмнөд тэнгисийн арбитрын шүүхийг хүлээж авахгүй, түүнд оролцохгүй. Бүрэн эрх болон тэнгисийн заагийн асуудлаар 3 дахь талд хандан гомдол гаргасныг хүлээж авахгүй гэж мэдэгджээ.


Сүүлийн үед Филиппиний хүсэлтээр байгуулсан Өмнөд тэнгисийн асуудлаарх арбитрын шүүх тайлбар гаргасан юм. Хүн Лэй үүнд холбогдуулан: Хятад улс Филиппиний ганц талаас гаргасан Өмнөд тэнгисийн асуудлаарх арбитрын шүүхийг хүлээж авахгүй, түүнд оролцохгүй. Энэ байр суурь олон улсын хууль дүрэмд нийцэх тул өөрчлөгдөхгүй юм гэжээ.


Хүн Лэй, Филиппиний тал шүүхэд хандахдаа, түүх, олон улсын хууль, шударга ёсонд үнэнч хандахгүй, Өмнөд Хятадын тэнгисийн арал олтригуудын бүрэн эрхийг үгүйсгэхээр оролдож, "Кайрын тунхаг", "Бостоны албан мэдээ"-г үгүйсгэхээр оролдлоо. Энэ нь Хятад Филиппиний маргаан бол бүрмөсөн нутаг дэвсгэрийн асуудал гэснийг гүйцэд харуулж байна. Тэгэхээр арбитрын шүүх үүнийг таслан шүүх эрхгүй юм. Иймээс энэ бол арбитраар шүүлгэнэ гэсэн хуулийн халхавч нөмөрсөн улс төрийн өдөөн хатгалга мөн гэжээ.
                                                                                                                    \Ц\

 

 


 

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mongol.cri.cn
Видео мэдээ
860010-1116160100