CCTV.com Монгол > Мэдээ > онцлох

"БНХАУ-ын Макаогийн засаг захиргааны онцгой районы захиргааны бүсийн газрын зураг"-ийг нийтлэв

12-21-2015 10:51

 

Саяхан Хятадын Төрийн Зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян, Төрийн Зөвлөлийн 665-р тоот зарлигт гарын үсэг зурж, "БНХАУ-ын Макаогийн засаг захиргааны онцгой районы захиргааны бүсийн газрын зураг"-ийг нийтэлж, 2015 оны 12-р сарын 20-ноос хэрэгжүүлэв.

Макаогийн засаг захиргааны онцгой районы тэнгисийн бүсийн талбай 85 хавтгай дөрвөлжин км байхаар төв засгийн газраас тодорхойлсон бөгөөд Макаогийн засаг захиргааны онцгой район хийгээд Гуандүн мужийн Жүхай хотын уулзарт байрладаг Гуаньжа хилийн шалгалтын том байшин, тухайлбал Макаогийн засаг захиргааны онцгой районы хилийн шалгалтын шинэ давхар байшингийн иж бүрэн дагалдан байгууламж байгуулж буй Гуаньжагаас умарших Жүхайн хилийн шалгалтын газар хоонодын хэсэг газрыг Макаогийн засаг захиргааны онцгой районы харъяанд хамруулахаар төв Засгийн газраас шийдсэн байна. Засаг захиргааны бүсэд зохицуулалт хийсний дараа, Макаогийн засаг захиргааны онцгой районы захиргааны бүсэд эх хуурайн болон тэнгисийн хэмээх хоёр хэсэг багтах юм байна.

 

 

 

 

 

 

 

 

Гаргагч:Н.Царс | Эх сурвалж:
mongol.cri.cn
Видео мэдээ
860010-1116160100