"Хятадын харьяат 100 иргэнийг тагнуулын хэргээр баривчиллаа"гэх мэдээлэл нь худал болохыг нотлов
12-18-2015 16:47
Хятадаас Умард Солонгост суугаа ЭСЯ-ны сайтад 16-ны өдөр мэдээ нийтэлж, "БНАСАУ-ын засгийн газар Хятадын харьяат 100 хүнийг "тагнуулын хэрэг"-ээр баривчлав гэсэн мэдээлэл тараасан нь худал болохыг нотолсон байна.
Хятадаас Умард Солонгост суугаа ЭСЯ-ны хэвлэлийн төлөөлөгчийн хэлснээр: Умард Солонгост оршин сууж буй Хятадын харьяат иргэн хууль зөрчин гэмт хэрэгт холбогдох нь маш цөөн тохиолдол юм. Тийм учраас "тагнуул" байх үндэслэлгүй. Одоо Хятадын 3000 гаруй харьяат иргэн Умард Солонгост ажиллаж амьдарч байна. Тэд Пхеньян, Син-и жу, Чонжин зэрэг газарт төвлөрөн суурьшдаг. Урт хугацааны турш Хятадын харьяат иргэд хуулийг мөрдөж, дүрэм зөрчилгүй, шаргуу хөдөлмөрлөж, Умард Солонгосын ард түмэнтэй хамт эдийн засаг нийгмийн хөгжил, социалист бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан төдийгүй, Хятад, Умард Солонгос хоёр улсын уламжлалт найрамдлыг уламжлан бадраахад чухал үүрэг гүйцэтгэсэн билээ. Шинэ цаг үе, шинэ байдал дор, хоёр улсын уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхийн төлөө тэд чармайн ажиллаж байна. Тиймээс Хятадын харьяатыг багтаасан хоёр улсын ард иргэд хоёр улсын харилцааг хөгжүүлэх чухал хүчин болж, цаашид улам идэвх чармайлт гаргана гэдэгт итгэлтэй байна гэжээ.