CCTV.com Монгол > Зургаар өгүүлэхүй > Энтертаймент

Лондон хотын иргэд тэнгэрт сэлнэ

12-18-2015 15:20

 

Тэнгэрт усан сан байдаг гэвэл та итгэх үү? Хүмүүс сэлж, шумбаж байхдаа их хотын амьдралыг дээрээс нь тольдоно гэхээр бүр хачирхалтай санагдаж байгаа биз?

Тэгвэл Английн Лондон хотын Nine Elms хотхонд “Тэнгэрийн бассейн” байгуулагдсан гэнэ. Тус усан санг 35 метрийн өндөрт байгуулсан бөгөөд хоёр байшингийн 10-р давхрыг холбосон шилэн хашлага, шилэн ёроолтой юм байна. Тус хорооллын оршин суугчид хөрш айлдаа зочлохдоо байрнаасаа гадагш гаралгүй, усны хувцас ашиглан сэлж очих боломжтой  аж гэж энэхүү усан санг харсан хүмүүс хошигнон ярих болжээ.
Зэргэлдээ хоёр байшингийн 10-р давхрыг холбосон тус усан сан нь 25 метр урт, 5 метр өргөн, хашлага нь 3 метр өндөр бөгөөд усны гүн нь 1.2 метр юм байна. Хүмүүс сэлж байхдаа усан дотроос Лондон хотыг харна гэдэг тун ч сонирхолтой шийдэл юм. Тус бассейнаас “Лондонгийн нүд” алсыг харагч, Вестминстер ордон нүднээ илхэн харагддаг гэнэ. Үүний зэрэгцээ “Тэнгэрийн бассейн”-д нийт 1 тэрбум фунт стерлингийн хөрөнгө оруулж баар, амралтын өрөө, массаж, жүржийн хүрээлэн байгуулжээ.
   
Тэнгэрийн бассейны дизайнер Сен Мулруан: “Үйлчлүүлэгчид энд маш содон, үгээр илэрхийлэхийн аргагүй таашаалыг мэдрэх болно. Өөрөөр хэлбэл тэдэнд хотын төвд усанд биш агаарт сэлж байгаа мэт сэтгэгдэл  төрөх болно” хэмээн ярьсан юм.

Дашрамд дуулгахад Тэнгэрийн бассейн зөвхөн Nine Elms-ийн оршин суугчдад үйлчлэх бөгөөд тус хотхоны нэг орон сууц дунджаар 600 мянган фунт стерлингийн үнэтэй байдаг юм байна.                                                              \Арлун\

 

 

 

 

 

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mn.cntv.cn
Видео мэдээ
860010-1116160100