CCTV.com Монгол > Зургаар өгүүлэхүй > Энтертаймент

Колумбчууд цэцгээр хооллож байна

12-07-2015 14:42

 

   Өнгө өнгөөр алаглах хосгүй үзэмжит, анхилуун үнэрт цэцэгсийг баяр ёслолын үеэр бие биедээн бэлэглэж, эс бол гэр орон, өрөө тасалгаагаан чимдэг. Гэтэл эдгээр цэцэгсийг бас идэж болдог гэж та дуулсан уу?. Колумбын Гуаска хэмээх нутагт нэгэн таримал цэцгийн хүрээлэн байдаг. Энд өнгө өнгөөр алагласан төрөл бүрийн цэцэг ургадаг бөгөөд бүгд хоолны орц болдог гэнэ.

   Колумбын хэсэг залуус амьд цэцгийг хоолонд хэрэглэх туршилт явуулж амжилтанд хүрсэн байна. :Цэцэрлэгч Олиф: “Амьд цэцгийг ердөө үзэж сонирхдог хэдий ч манай энд ургаж байгаа цэцгүүд бол үзэмж төдий зүйл биш. Харин идэж болдог хүнсний ногоо шүү дээ. Тэгээд ч хүнсний аюулгүйн баталгаатай. Үүгээр улсын хаанд ч тусгай зоог барьж болох юм ” гэж ярилаа.

   Колумб нь амьд цэцэг экспортлогч дэлхийн хамгийн том орнуудын нэг. Жилийн худалдааны цэвэр орлого нь 1 тэрбум ам долларт хүрдэг. Гуаска дахь хүрээлэнгийн цэцгүүд нь “цэцгэн хоол”-ны чухал орц, түүхий эд нь юм. Колумбад ургадаг ойролцоогоор 250-300 орчим төрлийн цэцгийг хоолны цэст оруулах боломжтой гэж Колумбын “Цэцгээр хооллох судалгааны баг”-ийн хариуцлагатан Даниел ярилаа.

   Япон, Тайланд, Мексик зэрэг оронд цэцгийг аль эртнээс хоолонд хэрэглэж ирсэн бол сүүлийн жилүүдэд Франц, Испани зэрэг орнуудад цэцгээр хоол хийх арга ихэд дэлгэрч байна.

 

 

 


                                                                                                                                        \Арлун\

 

 

 

 

 



Гаргагч:Н.Царс | Эх сурвалж:
mn.cntv.cn
Видео мэдээ
860010-1116160100