CCTV.com Монгол > Зургаар өгүүлэхүй > Энтертаймент

Уур бухимдал тайлах өвөрмөц үйлчилгээ
үзүүлж байна

12-02-2015 18:06

 

   Хүмүүс уур бухимдал, хуримтлагдсан стрессээ янз бүрээр л тайлдаг байх. Харин зарим хүн, тэр дундаа хөлбөмбөгийн галзуу фанатууд дэмждэг багаа хожигдвол зурагтаа хага цохин, эд хогшлоо хэмхчиж тэр бүү хэл бусдыг зодож танхайрдаг тухай бишгүйдээ л сонсогддог. Үүнийг ажигласан Польшийн бизнесмэн Хофман Польшийн Lodz хотноо уур бухимдлаа гаргаж, стресс тайлах үйлчилгээ үзүүлж эхэлжээ.
   Үйлчлүүлэгч хагас цагт 35 евро төлөөд тусгай зориулалтын өрөөнд орж зурагт, телефон утас, компьютер, гэрэл чийдэн зэрэг аливаа эд хогшлыг хэмхчиж уур бухимдлаа тайлдаг байна.
   Энэхүү өвөрмөц үйлчилгээг санаачилсан Хофман хэлэхдээ, юмыг эвдэж сүйтгэхэд сайн тал бас бий. Энэ нь бас нэгэн төрлийн таашаал юм. Хөл бөмбөгийн хорхойтнууд дэмждэг багаа хожигдоход зурагтаа хага цохиод дараа нь энэ үйлдэлдээ их харамсдаг. Харин одоо харамсах хэрэггүй болсон. Учир нь манай эд хогшлыг эвдэж сүйтгэхэд тийм өндөр зардал гарахгүй. Хүмүүст уураа гаргах боломж олгож, тэднийг тайвшруулж, стресээс салгана гэдэг нэгэн бодлын буяны ажил гэсэн юм.
   Аюулгүй байдлыг хангахын тулд үйлчлүүлэгч зориулалтын дуулга өмсөж, хамгаалалтын нүдний шил зүүх ёстой. Тэгээд бейсболлын цохиур, алх, сүх зэргээс дуртай зэвсгээ сонгож аваад зурагт, толь, аяга, зэрэг аль дайралдсанаа хэмх цохиж болно.
   Хофманы ярьснаар, өрөөний эд зүйлсийг хуучин бараа худалддаг газар, интернэтээс үнэ төлбөргүй олж авдаг бөгөөд зочид дур зоргоороо авирлаж, уур бухимдлаа тайлахад ямар нэг хүндрэл гардаггүй гэнэ.  

 


                                                                                                                                   \Арлун\






Гаргагч:Н.Царс | Эх сурвалж:
mn.cntv.cn
Видео мэдээ
860010-1116160100