CCTV.com Монгол > Зургаар өгүүлэхүй > Аялал жуулчлал

Аялалын тойрог: Гайхамшигт гүүрүүд

11-09-2015 15:16

 

   Шувуу нисэж үл хүрэх өндөр уулсыг дамнуулан хүн төрөлхтөн гүүр барьж байна. Далай тэнгис дамнуулан гүүр байгуулж байна.
   Дурсгалт модон гүүрнээс тэнгис далайг дамнуулан холыг ойртуулах гүүрэн байгууламжийн тоогоороо БНХАУ дэлхийд тэргүүлдэг. Тиймээс аялалын тойрог энэ удаа Хятад улс дахь хамгийн гэсэн тодотголтой гайхалтай, сүрлэг бахдам гүүрнүүдийн тухай өгүүлж байна.
   Дэлхийн хамгийн урт тэнгис дээрх гүүр - Хятад улс. Чиндаогийн Жё Жөүваний их гүүр 2011 онд албан ёсоор ашиглалтанд оржээ. Тус гүүрийн нийт урт 41.58 километр бөгөөд Чиндао хотоос Жё Жөүвань тэнгисийг дамнан Хуан Дао аралд хүрдэг. Энэхүү гүүр нь өнөөдрийн байдлаар дэлхийн хамгийн урт тэнгис дамнасан гүүр төдийгүй Хятадын умард нутгийн өвөлдөө хөлддөг тэнгис дээрх анхны гүүр юм. Гүүрийг байгуулах явцад дэлхийн олон шилдэг технологийг ашигласан байна.

   Дэлхийн хамгийн өвөрмөц гүүр. Хятад улс. Хүнань мужийн Жянь Жа Же аялал жуучлалын нутагт дэлхийн хамгийн том шилэн гүүрийг байгуулжээ. Тус шилэн гүүрний урт нь 430, өргөн нь 6 метр бөгөөд гүүрнээс хавцлын ёроол хүртэл 300 метр юм байна.

   Нэг ч хадаасгүй гүүр. Хятад улс Тун Жин гүүр. 1776 онд барьж байгуулсан энэхүү гүүр нь 40 метр урт, 4 метр өргөн юм. Тус модон гүүрийг барихад нэг ч хадаас хэрэглээгүй. Гүүрийг 1784 , 1839, 1962 онуудад тус тус сэлбэн засаж байжээ. Мөн 1993 онд гал гарч гүүрний зарим хэсэг шатсаныг дараа жил нь бүрэн засжээ.

 

 

 

 

 

 

 

 

Гаргагч:Н.Царс | Эх сурвалж:
mn.cntv.cn
Видео мэдээ
860010-1116160100