ШИ ЖИНЬПИН ЯЛАЛТЫН БАЯРТ ЗОРИУЛАН ҮГ ХЭЛЭВ
09-04-2015 13:35
Японы түрэмгийллийн эсрэг Хятадын ард түмний дайн болон дэлхийн фашизмын эсрэг дайны ялалтын 70 жилд зориулсан ойн тэмдэглэлт арга хэмжээ 3-ны өдрийн үдийн өмнөх 10 цагт Тянь Ань Мэний өргөн талбайд ёслол төгөлдөр боллоо. ХКН-ын ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад улсын дарга, Цэргийн төв зөвлөлийн дарга Ши Жиньпин ёслолын үеэр илтгэл тавив.
Хятад улсын дарга Ши Жиньпины хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна.
Бүх улсын ард иргэд ээ!
Эрхэм хүндэт төрийн тэргүүн, засгийн газрын дарга нар, Нэгдсэн Үндэстний Байгууллагын олон улсын зохион байгуулалтын төлөөлөгчид,
Хүрэлцэн ирсэн эрхэм зочид,
Парадад оролцсон цэрэг дайчид, Ноёд Хатагтай нар аа, Найз нөхөд өө!
Өнөөдөр Дэлхийн ард түмэнд тэмдэглүүштэй нэг өдөр болж байгаа билээ. 70 жилийн өмнөх энэ өдөр Дундад улсын ард түмэн 14 жилийн хүнд хэцүү зовлонтой тэмцэж, Дундад улсын ард түмний Японы эсрэг дайны агуу ялалтыг олж, Дэлхийн фашизмын эсрэг дайны бүрэн ялалт олсныг зарлаж, энх тайвны гэрэл гэгээ эх газрыг гийгүүлжээ.
Энд миний бие ХКН-ын Төв Хороо, Бүх Дундадын АТИХ, Төрийн Зөвлөл, Бүх Дундадын УТЗЗ-ийн, Цэргийн төв зөвлөлийн нэрийн өмнөөс Бүх Дундадын Японы эсрэг дайнд оролцсон ахмад дайчид, эх орончид болон Японы эсрэг дайны удирдагч, Дундадын ард түмний Японы эсрэг дайны ялалт байгуулахад жинтэй хувь нэмрээ оруулсан гадаад дотоодын охид хөвгүүдэд хүндэтгэл дэвшүүлье! Дундад улсын ард түмнийг түрэмгийлсний эсрэг тусалж дэмжиж байсан гадаадын засгийн газар болон олон улсын найз нөхдөд чин сэтгэлийн талархал илэрхийлье! Энэ өдрийн арга хэмжээнд хүрэлцэн ирсэн улс орны эрхэм зочид болон цэрэг дайчдад халуун мэндийг дэвшүүлж байгаагаа илэрхийлье!
Ноёд Хатагтай нар аа, Найз нөхөд өө!
Дундад улсын ард түмний Японы эсрэг дайн болон Дэлхийн фашизмын эсрэг дайн бол шударга ёс, харгис хэрцгий, гэрэл гэгээ, түнэр харанхуй, хөгжил дэвшил, тэрслүү нарын хоорондын их тэмцэл юм. Тэрхүү дайнд Дундадын ард түмний Японы эсрэг дайн эхэлсэн цаг хамгийн эрт, үргэлжилсэн хугацаа ч хамгийн урт юм. Түрэмгийлэгчдийн өмнө Дундадын охид хөвгүүд гуйвшгүй, халуун амиа хайхрахгүйгээр үхэн хатан тэмцэж, Японы милитаризмын түрэмгийлэгчийг туйлбартай цохиж, Дундадын 5000 гаруй жилийн соёл иргэншлийг сахин хамгаалж, хүн төрөлхтөн болон энх тайвныг хамгаалж, дайны түүхэн дэх гайхамшиг, Дундадын бүх үндэстнүүдийн агуу түүхийг бүтээсэн байна.
Дундад улсын ард түмний Японыг эсэргүүцсэн дайны ялалт бол Дундад улсын гадаадын түрэмгийллийн эсрэг тэмцсэн анхны агуу ялалт юм. Энэхүү агуу ялалт нь Японы милитаризмын колоний Дундадыг боолчлох горьдлогыг туйлбартай дарж, Дундад улсын гадаад түрэмгийллийг эсэргүүцсэн дайнд удаа дараалан ялагдсан үндэстний ичгүүрийг үгүй болгов. Энэхүү агуу ялалт нь Дундад улсын дэлхийн их гүрний байр суурийг дахин тодорхойлсноор барахгүй Дундад улсын ард түмэнд дэлхийн энх тайвныг хүсэн мөрөөдөж байгаа хүмүүсийн хүндэтгэлийг хүлээсэн байна. Агуу ялалт нь Дундадын үндэстнүүдийн агуу их сэргэн мандалтын гэрэл гэгээлэг хэтийн төлөвийг харуулж, эртний Дундад улсын гялалзсан түүхийг сөхөв.
Тэр үеийн дайнд Дундадын ард түмэн маш их үндэстний золиос гарган Дэлхийн фашизмын эсрэг дайны дорно дахины дайны гол талбарт дайтаж, Дэлхийн фашизмын эсрэг дайны ялалтад жинтэй хувь нэмрээ оруулсан юм. Дундад улсын ард түмний Японы эсрэг дайн ч олон улсын нийгмийн их дэмжлэгийг хүртэж, Дундадын ард түмэн дэлхийн бүх улс орнуудын дайны ялалтад үзүүлсэн жинтэй хувь нэмрийг үүрд мартаж болохгүй юм.
Ноёд Хатагтай нар аа, Найз нөхөд өө!
Дайны жилүүдийг туулж өнгөрүүлсэн хүмүүс энх тайвныг юунаас ч илүүтэй эрхэмлэдэг. Өнөөдөр бид Дундад улсын ард түмний Японы эсрэг дайны ялалт болон Дэлхийн фашизмын эсрэг дайны ялалтын 70 жилийн ойн баярыг тэмдэглэж байгаа нь түүхийг мэдэж, дайчин баатруудаа дурсан санагалзаж, энх тайвныг хайрлаж, сайн сайхан ирээдүйг хүсэн зөгнөхийн төлөө болно.
Тэр үеийн дайн Ази, Европ, Африк, Номхон далайн орнуудыг хамарч, 100 сая цэрэг ард дайнд үрэгдсэн. Үүнээс Дундад улсын 35 сая хүн, ЗХУ-ын 27 сая гаруй хүн ард дайнд үрэгдсэн юм. Эмгэнэлт түүхийг дахин давтахгүй байх нь тухайн он жилүүдэд хүн төрөлхтний эрх чөлөө, шударга ёс, энх тайвны төлөө алтан амиа зориулсан хүмүүсийн сүнс, дайны галд өртсөн хүмүүсийн ариун сүнсэнд хүндэтгэл үзүүлж байгаа хэрэг билээ.
Дайн байлдаан нь нэгэн толь болж, хүмүүст энх тайвны үнэт чанарыг хамгаас сайн таниулдаг. Өнөөдөр энх тайван болон хөгжил дэвшил цаг үеийн гол сэдэв болсон хэдий ч дэлхий мөн тайван бус байж, дайны “Дамокл зэвсэг” хүн төрөлхтний дунд оршсон хэвээр. Бид түүхийн туршлага сургамжийг таньж, энх тайван байдлыг хамгаалах зориг хүчийг хадгалах хэрэгтэй.
Энх тайвны төлөө бид хүн төрөлхтний хувь заяаны олон нийтийн ухамсрыг бий болгох хэрэгтэй. Ялгаварлан гадуурхах, өшөө хорсол болон дайн байлдаан нь зөвхөн гай гамшиг болон зовлонг бий болгодог юм. Харилцан бие биеэ хүндэтгэх, адил тэгш харилцах, энх тайвнаар хөгжих, хамтын цэцэглэн хөгжих нь хүний ертөнцийн үнэн ёс байж таарна. Дэлхийн улс орнууд Нэгдсэн Үндэстний Байгууллагын дүрмийн ерөнхий зорилго, зарчмын дагуу гол болгосон олон улсын дэг журам болон олон улсын системийг хамтран хамгаалж, хамтран ажиллаж ялалт байгуулахыг гол болгосон олон улсын шинэ харилцааг идэвхтэй байгуулж, дэлхийн энх тайван ба хөгжлийн агуу үйлсийг хамтдаа ахиулъя.
Энх тайвны төлөө Дундад улс энх тайвнаар хөгжих замыг баримтална. Дундадын үндэстэн энх тайвныг эрхэмлэсээр ирсэн юм. Хөгжлийн ямар ч түвшинд хүрсэн Дундад улс хэзээ ч бусдыг дээрэлхэхгүй, түрэмгийлэн өнгөлзөхгүй, өөрсдийн өнгөрүүлсэн зовлонт байдлаа бусад үндэстэнд хүчээр тулгахгүй. Дундад улсын ард түмэн дэлхийн улс орнуудын ард түмэнтэй найрсгаар харилцаж, Дундад улсын ард түмний Японы эсрэг дайны ялалт, Дэлхийн ард түмний фашизмын эсрэг дайны ялалт байгуулсан үр дүнг тууштай шийдэмгий хамгаалж, хүн төрөлхтөнд жинтэй хувь нэмэр үзүүлэхийг хичээнэ.
Дундад улсын Ардын чөлөөлөх арми бол ард түмний дайчин хань юм. Бүх дайчин цэргүүд нэгэн үзүүрт сэтгэлээр ард түмэнд үйлчлэх үндсэн зорилгоо үл умартан, эх орны аюулгүй байдал болон ард түмний амар амгалан амьдралыг сахин хамгаалах дархан үүргийг гүйцэтгэж, дэлхийн энх тайвныг хамгаалах ариун үүргийг үнэнчээр биелүүлэх хэрэгтэй. Миний бие Дундад улсын цэрэг армиас 300 мянган цэргийг зэргийн албанаас чөлөөлөхөө зарлаж байна.
Ноёд Хатагтай нар аа, Найз нөхөд өө!
Дундадын бүх үндэстний их сэргэн мандалтыг биелүүлэхэд бүх үеийн хүмүүсийн хүчин зүтгэл хэрэгтэй. Дундадын бүх үндэстэн 5000 гаруй жилийн гэрэл гэгээтэй түүх, соёл иргэншлийг бүтээсэн бөгөөд гэрэл гэгээтэй ирээдүйгээ цогцлон байгуулах болно. Бүх Дундадын ард түмэн ХКН-ын удирдлагаар марксизм, ленинизм, Мао Зэдүний үзэл санаа, Дэн Шяопиний онол, "Гурвыг төлөөлөх" чухал үзэл санаа, Шинжлэх ухаанч хөгжлийг эрхэм зорилго болгон, Дундадын онцлогтой социализмаар замнаж, "Дөрвийг бүх талаар" хөгжүүлэх стратегийн бодлогын дагуу эх орноо хайрлах үзэл санаа, Японы түрэмгийллийн эсрэг дайны аугаа их зориг хүчийг бадруулж, бүх ард иргэд нэг сэтгэл нэг зоригоор бидний тогтоосон зорилт руу урагшилъя. Хамтдаа түүхээс үлдсэн агуу их үнэн ёсыг бат цээжилж явъя.
Шударга ёс заавал ялна!
Энх тайван заавал ялна!
Ард түмэн заавал ялна!
Editor:Н.Царс |
Fuente:mn.cntv.cn