Хөх хот ялалтын 70 жилийн ойг дурсан тэмдэглэв
09-02-2015 17:48
Хөх хот Хятад улсын ард түмний Японыг эсэргүүцэх дайн ба дэлхийн фашизмыг эсэргүүцэх дайны ялалтын 70 жилийн ойг дурсан тэмдэглэх үйл ажиллагаа энэ сарын нэгний өдөр болов.
Тус үйл ажиллагаа Далан хар уулын Японыг эсэргүүцэх дайны партизаны суурин газрын буурь, мөн нас барсан баатруудын бунханы дэргэд болсон юм.
Хөх хотийн нам засаг бүх байгууллага нэгж далан хар уулын ам үрэгдсэн баатруудын бунхны газарт Хятад ард түмний Японыг эсэргүүцэх дайн ба дэлхийн фашисыг эсрэгүүцэх дайнд ялалт байгуулсан 70 жилийн ойгоо дурсан тэмдэглэж байгаа нь хувьсгалын төлөө нас эцэслэсэн баатруудаа гашуудан дурсгах мөн хувьсгалын зориг санааг уламжлан хойч үеийнхэнд хүргэж, өнөөдрийн зол жаргалтай амьдралыг тэд маань хөлс цусаараа хамгаалж ирсэн гэдгийг мэдүүлэх явдал байсан юм.
Далан хар уулын Японыг эсэргүүцэх партизан суурин газрын хувьсгалчид Хятадын ард түмний Японыг эсэргүүцэх дайнд маш их хувь нэмэр үзүүлсэн байдаг. Далан хар уулын амь үрэгдсэн баатруудын бунхны газрыг 1966 онд байгуулж, 2004 онд шинэчлэн зассан юм.
Бунханд Японыг эсэргүүцэх дайнд үрэгдсэн 12 баатрын чандрыг оршуулжээ.
Энэхүү үйл ажиллагаанд оролцсон 85 настай ахмад дайчин Хуу Фендин ярихдаа: Сэтгэл маш их догдолж байна. Тухайн үед би гутал оёж өмнөд фронтын байлдагчдад хүргэж байсан. Захидал чимээ хүргэж мөн манаанд гарч байсан гэж тухайн үеийн явдлыг эргэн дурссан юм.
ӨМӨЗО-ны намын хорооны байнгын гишүүн, Хөх хотийн намын хорооны шүжи Насанмөнх энэхүү үйл ажиллагаанд оролцож илтгэл тавилаа.
Л.Амжилт зургийг авч мэдээлэв.
Editor:Н.Царс |
Fuente:mongol.cntv.cn