CCTV.com Монгол > Мэдээ > үйл явдал

Монгол улсын ерөнхийлөгч Ялалтын баярт оролцоно

08-31-2015 09:37

 

   Синьхуа агентлагын мэдээ: 6 -р сарын 25-ны өдөр, Монгол улсаас БНХАУ-д суугаа элчин сайдын яаманд хэвлэлийн хурал болж элчин сайд Ц.Сүхбаатар: Монгол улсын Ерөнхийлөгч БНХАУ-д айлчлан холбогдох арга хэмжээнд оролцоно хэмээн мэдэгдлээ.
   Тэрээр өнгөрсөн 5-р сард ОХУ-д дэлхийн фашизмын эсрэг дайны ялалтын 70 жилийн ойг тэмдэглэх арга хэмжээ болон цэргийн парад болсон . Тэгвэл ирэх сард БНХАУ-д дэлхийн фашизмын эсрэг дайны ялалтын 70 жилийн ойн арга хэмжээ болно. Энэ арга хэмжээнд Монгол улсын ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж урилгаар оролцоно. Мөн Монголын зэвсэгт хүчний 75 цэрэг ёслолын жагсаалд жагсана гэлээ.
   Элчин сайд Сүхбаатар цааш нь : 1945 онд Зөвлөлт Монголын холбоот цэрэг Чэн дэ болон Жанжхүүд Японы цэрэгтэй ширүүн тулаан хийж Монголын 13 цэрэг дайчин амь үрэгдсэн юм. Энэ жилийн 9-р сард Монгол талаас Жан Бэй шяны Зөвлөлт-Монголын үрэгдсэн баатруудын дурсгалын хөшөөнд хүндэтгэл үзүүлнэ. Энэ арга хэмжээнд Монголын 30 ахмад дайчин оролцоно. Мөн элчин сайдын яамнаас дайны ялалтанд зориулсан  зургийн үзэсгэлэн гаргана гэлээ. 
   Материалд дурьдсанаар , 1945 онд дэлхийн фашизмын эсрэг дайнд ялалт байгуулсан Зөвлөлт Монгол улс“Кремийн хэлэлцээр”-ийг үндэслэн Японд дайн зарлажээ. 8 сарын 19-нд Зөвлөлт-Монголын холбоот цэрэг Японы цэрэгтэй Хэй фэнкүд ширүүн тулалдаан хийсэн бөгөөд  20-ны өдөр Иэ хүлингийн Японы цэргийн үндсэн баазийг эзэлжээ. Энэ тулалдаанд  Зөвлөлтийн 53 цэрэг харин Монголын талаас 13 цэрэг амиа алдсан юм.  
   Дайнд үрэгдсэн Зөвлөлт-Монголын баатруудыг хүндэтгэхийн тулд Жан Бэй шяний захиргаа Үнэгэн давааны 1561 метр оргилд амь үрэгдсэн баатруудын хөшөөг босгожээ. 1957 онд Төрийн зөвлөлийн зөвшөөрлөөр, Зөвлөлт-Монголын баатруудын оршуулгын хүрээлэнг засаж, дурсгалын суварга, дурсгалын хөшөө, баатруудын онгон хэмээн гурван хэсгийг бүтээн байгуулсан юм.


Сурвалжлагч Шюэ шао лэ.

Editor:Н.Царс | Fuente:
mn.cntv.cn
Видео мэдээ