CCTV.com Монгол > Мэдээ > Соёл урлаг, спорт

ХӨЛ БӨМБӨГИЙН СОЁЛЫН БАЯР БОЛЖ БАЙНА

08-26-2015 17:12

 

 

    ӨМӨЗО-ны Сурган хүмүүжлийн танхим, ӨМӨЗО-ны Биеийн тамир спортын газраас голлон эрхлэж, Ордос хотын Зүүнгар хошууны засгийн газраас зохион байгуулсан Өвөр монголын сургуулийн хүрээний хөл бөмбөгийн соёлын баяр эхлэв. Энэ удаагийн соёлын арга хэмжээ Өвөр Монголын баруун болон зүүн бүс нутгаар зохиогдоно. Баруун бүс нутагт болох арга хэмжээ Хөх хот, Бугат, Баяннуур, Үхай, Ордос хот болон Алша аймагт зохиох бол зүүн бүс нутагт болох арга хэмжээг Хөлөнбуйр, Улаанхад, Улаанцав, Түнляо хот болон Хянган, Шилийнгол аймагт тус тус зохион явуулна. Тэмцээний үйл ажиллагаа энэ сарын 24-нээс 31-ний өдрийг хүртэл үргэлжлэнэ.   

 

 

Одончимэг орчуулав.





Editor:Н.Царс | Fuente:
mn.cntv.cn
Видео мэдээ