CCTV.com Монгол > Мэдээ > Соёл урлаг, спорт

Усэйн Болт дахин түрүүлэхийг хүсч байна

08-21-2015 17:17

   Маргааш Бээжинд Хөнгөн атлетикийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн эхэлнэ. Өнөөдөр хурц ширүүн өрсөлдөөний өмнө тамирчид түр амсхийж байна. Энэ удаагийн дэлхийн аваргад үзэгчдийн анхаарлыг хамгийн их татаж байгаа тамирчин бол Ямайкийн алдарт гүйгч “Аянга” хочит Усэйн Болт юм.
   Тэрээр өнгөрсөн онд төдий л сайн байгаагүй. Гэвч өнөө жил тэр дундаа дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болох Бээжингээс тэр ганзага хоосон буцахыг хүсэхгүй байна.
   Өнөөдөр Болт 29 нас хүрч байна. Гэвч тэр төрсөн өдрөө тэмдэглэх төлөвлөлгөөгүй гэлээ. Учир нь их өрсөлдөөн их уралдаан маргааш эхлэнэ. “Төрсөн өдрийн баярыг дараа нь тэмдэглэж болно. Уралдааны дараа надад бялуу өгөх хүн лав бий” Болт хэлж байсан юм. 
   Мөн Болт “ Би бэлтгэл сургуулилтаа гүйцэд сайн хийлээ.Одоо надад дэлхийн аваргад амжилт үзүүлэх л үлдлээ” гэсэн.
   8-р сарын 17-ны өдөр, Тэрээр Яамайкын баг тамирчдаас түрүүлж  Лондонгоос Бээжинд иржээ. Ингэж ирэх болсон шалтгаан нь мэдээж бэлтгэл сургуулилтаа сайтар базаахтай холбоотой юм.
   Бээжинд ирснийхээ дараа Болт өдөр бүр өглөөний 7 цагаас 12 хүртэл бэлтгэл сургуулилтаа базааж цаг хэртэй амраад үргэлжүүлэн хийж байлаа.
   2008 оны Бээжингийн олимпоос гурван алтан медаль хүртсэн Болт зуун метрт 9.58, хоёр зуун метрт 19.9 секунд гүйсэн амжилтаараа дэлхийн дээд амжилтыг эзэмшдэг. Мөн багийнханы хамтаар 4-ийг харьцах нь 100 метрийн буухиад 37.10 секундын амжилт үзүүлсэн нь ч дэлхийн дээд амжилт юм. Маргааш эхлэх Дэлхийн аваргад тэр юу үзүүлэх бол...

 

Сурвалжлагч Өвөртал орчуулав.

 

 

Editor:Н.Царс | Fuente:
mn.cntv.cn
Видео мэдээ