Бээжингийн уламжлалт анагаахын их сургууль
08-20-2015 09:12
Уламжлалт ангаах ухаан бол тухайн орны түүх соёл оюун ухааны их эрдэнэсийн сан гэгддэг. Тэгвэл Хятадын уламжлалт ангаах ухаан нь хүн төрөлхтний эрүүл мэндийн их эрдэнэсийн сангийн үлэмж хэсэг юм. Учир нь Хятадын философи болон Хятадын ард түмний хэдэн мянган жилийн нөр их хөдөлмөр түүний үр шимээр энэхүү уламжлалт анагаах ухааны салбар дэлхийд нэр хүндтэй болжээ.
Хятадын уламжлалт ангаах ухаан олон төрлийн анагаах аргатайгаас гадна, хэзээ ч хаана ч ямар ч газар оношлогоо хийх боломжтой байдаг. Мөн хэр удаан ажиллана. Төдий чинээ туршлагатай болно. Түүнийхээ хэрээр өвчнөөс урьдчилан сэргийлж хүн ардыг эмчилдэг. Ийм л учраас Хятадын уламжлалт ангаах ухааныг сонирхож судалж, суралцахыг хүсэгчдийн тоо жил тутам нэмэгдэж байна.
Бээжингийн уламжлалт анагаахын их сургууль нь 1956 МАО ZI DONG тушаалаар байгуулагдаж байсан тус улсын анхны их сургуулуудын нэг юм. Сургууль нь жилдээ гурваас дөрвөн зуун гадаад оюутан, мянгаас хоёр мянга орчим дотоод оюутныг элсүүлдэг. Хятадын их сургуулиудыг чанараар шалгаруулхад эхний 20 сургууль дотор багтдаг ба дэлхийд Хятадын уламжлалт ангаах ухааны их сургуулиар №1 ордог их сургууль юм. Энэ сургуулийг нийтдээ 14000 гадаад төгсөгчид төгсөж, 27 оронд 92 салбар сургууль ажиллаж байна. Гурван төрлийн мэргэжлээр мэргэшүүлдэг.
1. Хятад уламжлалт
2. Зүү төөнүүр бариа засал
3. Уламжлалт европ ангаах хосолсон анги байдаг. Мөн сургуулийн харьяа 3-р зэрэглэлийн эмнэлгүүд дээр дадлага хийдэг.
Сургуульд орох явц
Материалаа өгөх - материалыг хянах - сургуульд орох шалгалт өгөх - сургууль орох мэдээ, гадаад хүн Хятадад сурах виз маягт явуулах(jw202маягт)- өөрийн улсын Хятадын элчинд очиж сурах виз авна - сургууль дээр ирж бүртгүүлнэ
Сургууль дээр ирж бүртгүүлэх:
中國北京市朝陽區百三環東路11號,北京中醫藥大學招生辦公室
Хятад улс Бээжин хот нарны дүүрэг 3 тойргын зүүний 11-р зам, Бээжингийн уламжлалт анагаах ухааны их сургуулийн сурагч элсүүлэх албан газар
Интернээтээр бүртгүүлэх: isbucm@bucm.edu.cn
Шуудангийн хаягаар бүртгүүлэх:
中國北京市朝陽區百三環東路11號,北京中醫藥大學招生辦公室
Сургуульд бүрдүүлэх материал
Сургуульд орох бүртгэлийн материал
Эрдмийн зэргийн гэрчилгээний түүх, сургуулын дипломын хуулбар, дүнгийн тодорхойлолт
Паспортны хуулбар
4.4х2 8 ширхэг зураг
800 юан бүртгэлийн хураамж
Хэрвээ насанд хүрээгүй тохиолдолд батлан даагчын үнэмлэх,батлан даагчын хуудсыг хувилна
Бүртгэлийн хугацаа
Жилийн дотор бүртгэл явагдана
Сургуульд орох шалгалт
6сар болон 8 сард 2 удаа баклаварт орох шалгалт авна.
Шалгалт нь бичгийн болон ярилцалгаар шалгалт авна.
Сурагч нь Хятад хэлний шалгалт hsk4 зэрэгтэй байж шалгалтанд орно.
Сургуулын хэлний бэлтгэлийг төгссөн бол шалгалт өгөх хэрэггүй. Шууд мэргэжлээрээ сурч болно.
Хятадад ахлах ангиа төгссөн бол ярилцалганы шалгалт өгнө.
Төлбөр
Хятад хэлээр орох анги 35000 Жил бүрийн 9 сар
Англи хэлээр орох анги 45000 Жил бүрийн 9 сар
Хэлний бэлтгэл 28000 Жил бүрийн 9 сар,2 сар
Холбоо барих
хаяг:中國北京市朝陽區百三環東路11號,北京中醫藥大學招生辦公室
утас: 861064286303
факс:861064220858
майл хаяг:isbucm@bucm.edu.cn
интернэт хаяг:guoji.bucm.edu.cn
шуудангийн хаяг:中國北京市朝陽區百三環東路11號,北京中醫藥大學招生辦公室(收)
шуудангийн индекс(zip code):10002
Тэтгэлэг
Тус сургуульд суралцахын тулд 3 төрлийн тэтгэлэгт хамрагдах боломжтой. Бээжин хотын болон сургуулийн тэтгэлэгийг сургууль доторх сурагчдыг улиралын дүнгээр нь жагсааж 1, 2, 3 байр болгон ангилж өгнө.
Хятадын засгийн газрын тэтгэлэгийг Монгол улс дахь Хятадын элчин сайдын яамнаас авна. 2-4 сарын хооронд бүргэлээ явуулна. 5-6 сарын хооронд Англи хэл, Хятад хэл, математик гэсэн 3 хичээлээр шалгалт авдаг.
Гаргагч:Н.Царс |
Эх сурвалж:mn.cntv.cn