CCTV.com Монгол > Мэдээ > Соёл урлаг, спорт

Уламжлалт соёлыг хөгжүүлэх ур чадварын тэмцээн болов

08-19-2015 18:25

 

Үндэстний соёлыг хөгжүүлж, уламжлалт бүтээгдэхүүний нэр хүндийг өргөж, үйлдвэрлэлд нэвтрүүлэх зорилгоор ӨМӨЗО-ны ажилчны эвлэлээс голлон зохион байгуулсан “Дундадын хүсэл-Ариун хөдөлмөр” тэмцээн энэ сарын 13-ны өдөр амжилттай болж өндөрлөлөө.
Монгол гэрийн үйлдвэрийн ажилтнуудын ур чадварыг сорьсон энэ тэмцээн монгол гэр барих, тооно, хана үдэх, эсгий ширэх, хялгасан дээс томох, дээвэр туурга оёх, авдар цоохорлох зэрэг төрлөөр өрнөсөн юм. Тэмцээнд Баяннуур хот, Хөлөнбуйрын эвэнк хошуу, Хуучин барга хошуу, Эрээн хот, Сөнид баруун хошуу, баруун үзэмчин зэрэг аймаг хот хошууны 11 багийн 115 хүн оролцлоо.

Шулуун хөх хошууны монгол гэрийн үйлдвэр нь дотоод гадаадад ихээхэн нэр хүндтэй юм. Тус үйлдвэр нь 1962 онд байгуулагдсан. Монгол гэрийн уламжлалт онцлогыг шинэ үеийн хэрэгцээ, шаардлагад тулгуурлан улам боловсронгуй чанартайгаар үйлдвэрлэж байна.
 Тавин жилийн түүхтэй тус үйлдвэрийн бүтээгдэхүүн нь Австрали, Америк, Франц, Солонгос, Япон зэрэг арав гаруй улсад  борлуулагдаж байна.

 

 

 

 

 

Editor:Н.Царс | Fuente:
mongol.cntv.cn
Видео мэдээ