CCTV.com Монгол > Мэдээ > Соёл урлаг, спорт

Үндэсний цөөнхийн биеийн тамирын 10-р наадам Ордос хотод нээлтээ хийлээ

08-11-2015 19:43

 

Бүх Хятадын үндэсний цөөнхийн 10-р удаагийн уламжлалт биеийн тамирын наадам энэ сарын 9-ны өдөр ӨМӨЗО-ны Ордос хотод өргөн дэлгэр нээлтээ хийж, албан ёсоор эхэллээ.
Ордос хотын спортын төвд нийт 56 үндэстэн эрх тэгш, эв найрамдалтай энэ цаг үеийн хөгжмийг эгшиглүүлсэн юм. Нээлтийн ёслолд Хятад улсын төрийн далбаа, энэ наадмын туг, сүлд тэргүүтнийг тэргүүлэн залж улмаар Гуань ши, Шиншя, Түвд, Шиньжян, Өвөр Монголын төлөөлөгчид мөн Тайваны цөөн тоот үндэстэний багийн төлөөллөгчид тус бүр өөрсдийн үндэсний хувцас гоёлоо өмсөн спортын төв талбайд жагсан орж ирсэн.
Төлөөлөгчдийн баг тус бүр гучин хормын уран сайхны тоглолт үзүүлсэн нь тухайн газар орны онцлогыг харуулж, үзэгчдэд гүн сэтгэгдэл төрүүлсөн. 
Хятад улсын улс төрийн зөвлөлгөөний дэд тэргүүлэгч, улсын үндэстэний хэрэг зөвлөлийн эрхлэгч, Бүх Хятадын үндэсний цөөнхийн 10-р удаагийн уламжлалт биеийн тамирын наадмыг зохион байгуулах зөвлөлийн тэргүүлэгч Ван жэн вэй наадмыг нээж үг хэллээ.
Мөн ӨМӨЗО-ны тэргүүлэгч, Бүх Хятадын үндэсний цөөнхийн 10-р удаагийн уламжлалт биеийн тамирын наадмыг зохион байгуулах зөвлөлийн тэргүүлэгч Баатар мэндчилгээ дэвшүүлж үг хэлсэн юм.
Үүний дараа бүх үндэстний соёл болон нүүдэлчин үндэстний онцлог аж байдлыг харуулсан уран сайхны тоглолт эхэлсэн. Энэхүү урлагийн тоглолт нийт гурван хэсгээс бүрдсэн бөгөөд “Энх жаргалант тал нутаг”, “Эх нутгаа сахин хамгаалъя”, “Эх улсынхаа хүслийг биелүүлье ” гэх  гол сэдэв дор өрнөсөн. Хятад үндэстний өнө эртний түүх, гэрэл цацрангуй соёл, амжилт бүтээлийг үзүүлж мөн бүх үндэстний ард олон Хятад улсын агуу их сэргэн мандалтын төлөө сэтгэл нэгдэж, сайн сайхан ирээдэйгээ байгуулахын төлөө хамтран тэмцэж байгааг  тоглолтоор үзүүлжээ.
    Энэ удаагийн спортын наадамд бүх улсын 31 муж орон ( өөртөө засах орон, шууд харъяа хот багтсан), Шиньжяны үйлдвэрлэл бүтээн байгуулалтын арми, чөлөөлөх цэргийн төлөөлөгчдийн баг бүрэлдэхүүн мөн Тайваны төлөөлөгчдийн бүлгэм зэрэг 6240 тамирчин оролцож байна. Эдгээр тамирчид спортын нийт 17 төрөл болон үзүүлбэр тоглолтын 178 төрөлд ур хүч, бяр чадлаа сорин өрсөлдөх юм.
Бүх улсын үндэсний цөөнхийн уламжлалт биеийн тамирын энэ наадмын үеэр цөөн тоот үндэстний уламжлалт биеийн тамир, соёлын үзэсгэлэн,бүх үндэстний онцлогыг шингээсэн үдэшлэг, тамирчдад шагнал гардуулах ёслол зэрэг олон үйл ажиллагаа болох юм.

Ордос хотоос манай сурвалжлагч Сонор, Өвөртал нар мэдээллээ.

 

 

 

Editor:Н.Царс | Fuente:
mongol.cntv.cn
Видео мэдээ