CCTV.com Монгол > Мэдээ > Соёл урлаг, спорт

Үндэстний уламжлалт биеийн тамирын наадмын эргэн тойронд

08-10-2015 10:16

Өвөр Монгол нутгийн зун цаг гэж хөвөн цагаан үүлс, хөх тэнгэртээ эрхэлж, номин ногоон талд нь өнгийн цэцэг дэлгэрч, адуу, хонин сүрэг налайн бэлчинэ. 8-р сар нь умард нутгийн хамгийн сайхан цаг улирал тул “үзэсгэлэнтэй сайхан”. Өвөр Монголчууд  яг энэ үед Хятадын үндэстнүүдийн эв нэгдэл, эвсэг зохицонгуй байдлыг харуулсан өвтэгш наадам болох бүх Хятадын үндэсний цөөнхийн 10-дахь удаагийн уламжлалт биеийн тамирын уралдаанаа угтан авлаа. 8-р сарын 9-17-ыг хүртэл  үргэлжилэх энэхүү тэмцээнд бүх Хятадын олон газраас хүрэлцэн ирсэн 56 үндэстний цөөнхийн 6000 гаруй ахан дүүс тал нутгийн сувд хэмээгдсэн Ордос хотод хуран цугларч, өөрийн ур чадвар, авьяас билэг, зориг хүчээ сорин, ахан дүүсийн нөхөрлөлөө зузаатгах болно.

Аюулгүй, эв нэгдэлтэй, ариг гамтай, баяр хөөртэй үндэстний уламжлалт биеийн тамирын наадмыг зохион байгуулахын төлөө, Өвөр Монгол 4 жилийн турш хичээн зүтгэж, нарийн хянамгай төлөвлөн бэлтгэж, өнөөдөр гэхэд биеийн тамирын уламжлалт наадмаа амжилт дүүрэг угтан авчирсан байна.

Нутгийн хүмүүс хөх тэнгэрээ “Ордосын хөх тэнгэр” хэмээн омог бардам ярина. Бүх Хятадын үндэсний цөөнхийн уламжлалт биеийн тамирын уралдаан анх удаагаа мужийн зэрэглэлийн бус хот буюу Ордос нутагт болж буй нь энэ ажээ.

Үндэстний уламжлалт биеийн тамирын уралдаан бол үндэсний цөөнхийн уламжлалт биеийн тамирын баялаг соёлыг харуулсан өвтэгш их наадам болно. Мөн  үндэстэн хоорондын эв нэгдэл болон нөхөрлөлөө зузаатгах томоохон индэр болох юм. Энэ удаагийн биеийн тамирын уралдааны үеэр үндэсний цөөнхийн уламжлалт биеийн тамир, соёлын үзэсгэлэн, үндэсний цөөнхийн кино үзэсгэлэн зэрэг соёлын арга хэмжээнүүд зохиогдох юм. Мөн 8-р сарын 13-нд наадамд оролцсон Хятадын үндэстнүүдийн ахан дүүс Улаан мөрний хөвөөнд болох үндэстнүүдийн хамтын томоохон үдэшлэгт оролцож, өөр өөрийн үндэстнийхээ өвөрмөц соёл, зан заншил, үзүүлбэр тоглолтыг дэлгэн харуулж, хайр сэтгэл, эв нэгдлээ улам зузаатгах болно.

Editor:Н.Царс | Fuente:
CRI
Видео мэдээ