CCTV.com Монгол > Мэдээ > Соёл урлаг, спорт

Гадаадын удирдагчид Бээжин хотод баяр хүргэсээр байна

08-06-2015 19:35



7-р сарын 31-нд, Бээжин - Жанчхүү хотууд хамтран 2022 оны өвлийн олимпыг зохион явуулах эрхийг авсан билээ. Сүүлийн өдрүүдэд зарим улс орны төрийн тэргүүн, олон улсын байгууллагууд Хятадын амжилтад баяр хүргэлээ.

Казахстаны ерөнхийлөгч Н.Назарбаев Ши Жиньпин даргад баярын цахилгаан ирүүлж, Бээжин хот 2022 оны өвлийн олимпыг зохион явуулах эрхийг авсан нь Хятад улс асар их нөөц хүчтэйг дахин харууллаа. Хятад улс тус олимпыг амжилттай зохион явуулж, олимпын үзэл баримтлалыг улам дэлгэрүүлнэ гэдэгт итгэл дүүрэн байна гэжээ. Мөн Казахстаны ерөнхий сайд Массимов Ли Кэчян ерөнхий сайдад баярын цахилгаан ирүүлж, Казахстан улс Хятад улстай хамтдаа олон улсын олимпын наадамд хувь нэмрээ оруулахад бэлэн байгаагаа илэрхийлжээ.

ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин Ши Жиньпин даргад баярын цахилгаан ирүүлж, Бээжин хот 2022 оны өвлийн олимпыг 2008 оны Бээжингийн олимптой адил гайхамшигтай сайхан зохион явуулна гэдэгт итгэл дүүрэн байна. 2022 оны өвлийн олимпын бэлтгэл ажилд ОХУ бүх хүчээрээ тусална гэж онцолжээ.
ОХУ-ын ерөнхий сайд Д.Медведев Ли Кэчян ерөнхий сайдад баярын цахилгаан ирүүлж, Бээжин хот 2022 оны өвлийн олимпыг зохион явуулах эрхийг авсанд баяр хүргэжээ.

Үүнээс гадна, мөн олон улс орны удирдагч, байгууллагууд баярын цахилгаан ирүүлсээр байна.

Editor:Н.Царс | Fuente:
CRI
Видео мэдээ