Бээжингийн өвлийн олимпын өргөдөл, хүлээн авах хүчин чадал олон улсын олон нийтийн нотолгоог олж байна

07-30-2015 15:05

7-р сарын 31-нд, Олон улсын Олимпын хороо Малайзын Куала-Лумпурт бүх нийтийн санал хураалт явуулж, 2022 оны өвлийн олимпыг зохион байгуулах хотоор нэр дэвшигч хот Бээжин болон Алма-Атагаас тодрох болно.

2014 Оросын Сочигийн өвлийн олимпын наадам дэлхийд сайн сайхан сэтгэгдэл үлдээжээ. Бээжин хот болон Жанчхүү хот хамтарч 2022 оны өвлийн олимпын наадмыг зохион байгуулахаар өргөдөл өгсөн тухай Оросын Биеийн тамир спортын яамны орлогч сайд Юури Нгорнук манай радиогийн сэтгүүлчдэд ярилцлага өгөх үед хэлэхдээ: Бээжин үргэлж олон том төрлийн спортын тэмцээнийг зохион байгуулж байдаг. Энэ туршлага нь Бээжин хот өвлийн олимпын бэлтгэл ажил, зохион байгуулах, хүлээн авалтад ялах магадлал маш их байна гэжээ.

Бээжин хот 2008 оны олимпын зуны наадмыг амжилттай зохион байгуулсныг маш тодорхой мэдэж байна. Бээжин хот бол өнөөгийн дэлхийд хамгийн түргэн хөгжиж байгаа олон улсын нийслэл хотын нэг юм. Үүний зэрэгцээ мөн ч өнө эртний түүхтэй спортын уламжлалт хот болох юм. Бээжин хот өвлийн олимпыг зохион байгуулах бүрэн хүчин чадалтай гэж миний бие, миний хамт олон үзэж байна гэжээ.

2015 онд, Миланы Дэлхийн яармагийн хугацаанд, Бээжин хотоор гол сэдэв болгосон Бээжин хотын үйл долоо хоногийн үйл ажиллагаа нь маш олон жуулчдын анхаарлыг татаж байсан юм, Миланы Дэлхийн яармагийн үзэсгэлэнгийн хэлтсийн ерөнхий захирал, Италийн павильоны дарга Гатти хэлэхдээ, Бээжингийн хүлээн авах хүчин чадал нь өвлийн олимпын наадмыг зохион байгуулахад ялах болно гэжээ. Тэрээр хэлэхдээ, Бээжин хот 2019 онд Дэлхийн цэцэрлэгт урлагийн яармаг зохион байгуулах гэж байна, 2010 оны Шанхайн Дэлхийн яармагийн дараа дэлхийн чанартай яармаг зохион байгуулах ажлыг үргэлжлэн хийж байгаа бөгөөд үүнээс өмнө 2008 оны зуны олимпыг амжилттай зохион байгуулж, одоо мөн 2022 оны өвлийн олимпыг зохион байгуулах эрхийн төлөө өргөдөл өгч байна. Энэ нь Бээжин хот том оврын олон улсын үйл ажиллагааг зохион байгуулах уламжлалтай бөгөөд өвлийн олимпыг зохион байгуулах эрхийн төлөөх өрсөлдөөнд өрсөлдөх хүч байгааг харуулж байна гэжээ.

2015 оны цагаан сарын хугацаанд, Los Angelesт болсон Бээжингийн өвлийн олимпыг зохион байгуулах анхны гадаадад танилцуулах хуралд, хотын даргын хурал болон аялал жуулчлалын газрын захирал Жулие Вагнер уг үйл ажиллагааны явцад, Бээжин 2022 оны өвлийн олимпын наадам зохион байгуулахыг хүсэн хүлээж байгаагаа илэрхийлжээ. Тэрээр хэлэхдээ, Миний бодлоор Бээжинд зохион байгуулсан зуны олимпын наадам бол түүхэн дэх хамгийн сайхан олимпын наадмын нэг болох юм. Бид Бээжин хот өвлийн олимпын наадам зохион байгуулахыг дэмжиж байна. Бээжингийн зохион байгуулсан өвлийн олимпын наадам нь нэн сайхан болох нь дамжиггүй юм гэжээ.

Тун саяхан Олон улсын олимпын хорооны дарга Тим Шривер манай радиогийн сэтгүүлчдэд ярилцлага өгөхдөө, дэлхийд нэгэн сайн сайхан өвлийн олимпыг харуулах хүчин чадал Бээжинд бий гэжээ.

Editor:Н.Царс | Fuente:
CRI
Видео мэдээ