Бээжингийн иргэд Өвлийн Олимпын наадам “Цас мөсний гайхамшиг” авчрахыг хүсэн хүлээж байна

07-16-2015 18:23

Сүүлийн жилүүдэд эдийн засгийн үндэс суурь болон дэд бүтэц өөрчлөгдөн бэхжихийн хирээр Хятад иргэд хүүхдээ өвлийн спортоор хичээллүүлэх нь олширч байна. Гэвч Бээжин зэрэг том хотуудад цас мөсний спортын талбай заал хүрэлцээтэй, хүмүүсийн эрэлт хэрэгцээг хангаж чадаж байна гэхэд  учир дутагдалтай юм. Тиймээс Хятадын мөс цасны спортын дэд бүтцийг  улам бүр сайжруулахыг мэргэжлийн салбарынхан зорьж байна. Харин Бээжин хот нь 2022 оны өвлийн олимпын наадмыг зохион байгуулах эрхийг авснаар мөс цасны спортыг Хятадын иргэдэд улам бүр гүнзгий таниулах болно.

7-р сарын дунд арав хоног нь Бээжингийн цаг агаарын нэг жилийн хамгийн халуунд тооцогддог. Гадна маш бүгчим халуун байгаа хэдий ч Бээжингийн нийслэлийн спортын ордны мөсөнд тэшиж гулгах клуб-д 6-гаас 12 насны хүүхдүүд зузаан хувцас өмсөн хичээллэж байгаа нь гаднахтай маш том ялгарал болж байлаа.

Фань Жүнь бол Бээжингийн нэг мөсөн спортын клубийн хариуцлагатан юм. Өдгөө олон хүн хүүхдээ мөсөн спортын тусгай мэргэжлийн дамжаа сургалтанд хамруулан сургаж байна. Фань Жүний эрхэлсэн мөсөн спортын клуб нь ч өнөө Хятадын нэлээд хэдэн хотод салбараа ажиллуулсан байна. Гэвч цас мөсний спорт нь 1 тэрбум 300 сая хүн амтай Хятад улсад гүйцэд хөгжлөө олсон гэвэл ташаа ойлголт болно. Уг спортын төрлийн дэд бүтэц, тоног төхөөрөмж, дасгалжуулагч дутмаг байгаа нь хүүхэд багачууд энэхүү спортын төрлөөр хичээллэх эрэлт хэрэгцээг хангаж чадахгүй байсаар. Фань Жүнь хэлэхдээ:

“Мөсөн хоккей болон уран гулгалт зэрэг нь талбай заалны нөхцөлөөс болж өнөөг хүртэл олныг хамруулж чадахгүй байна. Мөсөн спортын талбайн байгуулалтад хөрөнгө их шаарддаг бөгөөд өртөг нь ч нэлээд өндөр байдаг. Миний бодлоор 2022 оны өвлийн олимп нь Бээжин болон Хятадын бусад хотуудад цас мөсний спортын талбай заал мэтийн их олон ашигтай нөхцөлийг бүрдүүлэн өгөх болохоор уг спортын зах зээлийг ихээр тэлж өргөтгөх болно. Үүнээс гадна иргэд мөс цасны спортод улам сонирхолтой болж, энэ тухай ойлголт нь ч нэмэгдэх болно” гэжээ.

Хятадын иргэдэд авч хэлбэл өөрийн улс орондоо өвлийн олимп сонирхоно гэдэг бол маш азтай учир юм.

“2008 оны Бээжингийн зуны олимпын наадмын үеэр би Америкт байсан. Тэр үед үнэхээр эх орондоо буцан ирж олимп сонирхъё гэж бодож байсан. Харамсалтай нь тэгж чадаагүй. Энэ удаад хэрвээ өвлийн олимпыг зохион байгуулбал тухайн газарт нь очиж сонирхох болно.”

“Мөс цасны спортоор хичээллэж байгаа хүүхдүүдэд авч хэлбэл энэ нь маш их урамшуулал болох байх.”

Казахстантай харьцуулбал, мөс цасны спорт нь Хятадын иргэдийн дунд төдийлөн их дэлгэрч чадаагүй юм. Гэвч 2022 оны өвлийн олимпын зохион байгуулах эрхийг Бээжин хот авбал энэхүү спортыг 1 тэрбум 300 сая хүн амтай мундаг том зах зээлд оруулж, мөс цасны спортоор хичээллэх хүний тоог 300 саяд хүргэх болно. Тиймээс энэ нь Хятадын мөс цасны спорт сонирхогчид гэсэнгүй, мөн уг спортын төрлийн өөрийнхний хөгжилд бүгд маш ашигтай байж таарна.
Editor:Н.Царс | Fuente:
CRI
Видео мэдээ