Бээжин хот өвлийн олимпод бүрэн баталгаа өгч байна

07-14-2015 11:50

2022 оны өвлийн олимп зохион байгуулах хотыг 7-р сарын 31-нд тодруулна. Энэ өдөр ойртохын хэрээр Бээжин, Алма-Ата хоёр ид өрсөлдөх үедээ орлоо. Олон улсын олимпын хорооны 6-р сарын эхээр нийтэлсэн үнэлгээний тайлангаас үзвэл, 2008 оны зуны олимпыг зохион байгуулсан хотын хувьд Бээжин хот зам харилцаа, орон сууц, эмчилгээ үйлчилгээ үзүүлэх талаар давамгайлж, өвлийн олимп зохион байгуулахад бүрэн баталгаа өгч чадах юм байна.

Олон улсын олимпын хорооны 6-р сарын эхээр нийтэлсэн үнэлгээний тайлангаас үзвэл, Бээжин хот наадмын баталгааны талаар Алма-Атагаас асар их давуу талтай байна. Олон улсын том хотуудтай шууд нислэггүй нь Алма-Атагийн гол хүнд нөхцөл бол Бээжингийн олон улсын онгоцны буудал, 2019 онд ашиглалтад орох шинэ буудал, мөн Жанчхүү хотын онгоцны буудал нь улс орнуудын зорчигч тээвэрт сонголт ихтэй болгов.

Бээжингийн тэмцээний 3 тойргийн хооронд зорчих асуудлаар тайланд, тэмцээний тойргийн хоорондох зам харилцаа түргэн, дөхөм дөт юм. Хурдны галт тэрэг ашиглалтанд орсноор бүр их шуурхай үйлчилгээ үзүүлэх болно. Бээжин Жанчхүү хот хооронд тавигдах хурдны галт тэрэг цагт 200-аас 350 километр хурдтай аялж, Янь Чиний талбай хүрэхэд 20 минут, Жанчхүү ороход нэг цаг зарцуулах юм байна.

Бээжин хотын зам харилцааны хөгжлийн судлалын төвийн дарга Гүө Жифү танилцуулж хэлэхдээ, "тамирчид буудлаас тэмцээний талбай хүрэхэд маш богино хугацаа зарцуулна. Бээжин хот доторх хамгийн хол талбай руу 15 минут зорчиход хүрнэ. Түүнчлэн 3 заал талбайг холбосон хурдны галт тэрэг зорчих хугацааг ихээр богиносгосон" гэв.

Орон сууцны талаар Бээжин хотын давуу тал бүр илэрхий юм. Олимпын наадамд шаардагдах 24 мянган байрны талаар "үнэлгээний тайлан"-д, орон сууцны хувьд Алма-Ата өдгөө гуравны нэг хувийн эрэлт хэрэгцээг хангах нөхцөлтэй бөгөөд түүний доторх 16 мянган байрыг шинээр байгуулах шаардлагатай юм. Бүгдийг барьж дуусгасан ч зарим хүн оюутны байранд суух шаардлагатай болно. Бээжин хот харин 2-5 одтой 40 мянган байраар хангах боломжтой бөгөөд үнийн талаар ч Алма-Атагийнхаас хямд байна.

Эмчилгээ үйлчилгээний талаар тайланд тэмдэглэхдээ, Бээжин хот оршин суугчдын эмчилгээний нөхцөлөөр олимпын наадмын эрэлт хэрэгцээг хангах хүчин чадалтай гэв. Бээжингийн талаас Янь Чин, Жанчхүүд эмчилгээний тусгай хэсэг байрлуулах бөгөөд гэмтэл авсан тамирчдыг шуурхай шилжүүлэх механизм байгуулна гэж Бээжин хотын эрүүл мэнд төлөвлөгөөт төрөлтийн хорооны орлогч дарга Мао Юй хэлэв.

Тэрээр хэлэхдээ, "газар дээрх түргэний системээс гадна бид цас мөсний спортын онцгой байдлыг харгалзаж 40-50 минут зорчих нисдэг тэрэг тохируулсан юм. Олимпын эрх авбал бид тусгай мэргэжилтний хэсэг томилж, олон үйлчилгээний цэг, аврагчдыг байрлуулан, гэнэтийн тохиолдолд эмчилгээний шуурхай үйлчилгээ үзүүлэх болно" гэв.

2008 оны зуны олимп хүмүүст гүн сэтгэгдэл төрүүлсэн бол 2022 онд Бээжинд зохиогдож мэдэх өвлийн олимп бүр гайхамшигтай сайхан тоглолтыг хүн төрөлхтөнд хүргэхэд бэлэн байна. Бээжингийн өвлийн олимпын төлөөх зөвлөлийн дарга, Бээжин хотын дарга Ван Аньшуны амласан шигээр, Бээжин хот 2022 оны өвлийн олимпыг гайхамшигтай зохиож, "олимпын 2020 оны хөтөлбөр" -ийн өөрчлөлт шинэчлэлийг бүрэн харуулах итгэл зориг, эх баялаг, эрч хүч бүрэн байгаа юм.

Editor:Н.Царс | Fuente:
CRI
Видео мэдээ