ӨВӨР МОНГОЛЫН ОЛОН УЛСЫН ЭМНЭЛЭГ
07-10-2015 03:57
Өвөр Монголын Олон улсын эмнэлэг нь 2006 онд ӨМӨЗО-ны Засгийн газраас хэрэгжүүлсэн төслийн дагуу байгуулагдсан юм. 2008 онд ард иргэдэд тустай арван чухал төслийн нэгээр шалгарч, төрийн үндэстний эмнэлгээр тодорчээ. Монгол уламжлалт эмчилгээг гол болгосон, орчин үеийн дэвшилтэт тусгай мэргэжлийн эмчилгээгээр хавсарсан, судалгаа, сургалт, урьдчилан сэргийлэх, асаргаа, түргэн тусламж, эм найруулах зэргийг нэгтгэсэн орчин үеийн 3-А зэрэглэлийн анхны ерөнхий эмнэлэг юм.
Тус эмнэлэг Хятад улсын монгол эмнэлгийн мэргэжлийн сургалтын төв, монгол эм найруулах төв, найман муж орны монгол эмнэлгийн эмчилгээ, судалгаа, сургалтын төв, монгол эмнэлгийн олон улсын харилцааны төв, Өвөр Монголын Анагаах ухааны их сургуулийн Эмчилгээний дээд сургуулийн харьяа эмнэлэг, Өвөр Монголын Үндэсний Их Сургуулийн дадлагажуулах газар юм. Эмнэлэг 54.8 ам дөрвөлжин метр талбай, 1140 ор, эмчилгээ, мэргэжил, эм найруулах, захиргаа зэрэг 87 салбар нэгжтэй.
Өвөр Монголын олон улсын эмнэлэг 1219 ажилтан, Монгол эмнэлгийн 1-р зэрэглэлийн 38 тасагтай. Мөн улсын зэрэглэлийн эмчилгээний тусгай 5 салбар, хятад эмнэлгийн судалгааны 1 салбар, өөртөө засах орны зэрэглэлийн тусгай 1 салбартай. Тус эмнэлэгт улсын зэрэглэлийн багш 1, орны зэрэглэлийн нарийн мэргэжлийн 60 гаруй боловсон хүчин, монгол анагаах ухааны докторантын удирдагч багш 2, магистрын удирдагч багш 20, гадаадад төгссөн шинжлэх ухааны доктор (Sc.D) 2, боловсролын доктор (Ph.D) 37, магистр 196 ажиллаж байна. Бүх эмч мэргэжилтний 40 хувь нь магистр, доктор зэрэгтэй.
Тус эмнэлэг нарийн мэргэжлийн эмч, шилдэг баг бүрэлдэхүүнтэй. Хамгийн сүүлийн үеийн технологийн дагуу оношлогоо, эмчилгээ хийдэг. Ялангуяа судасны хатуурал, зүрний өвчин, хоол боловсруулах систем, амьсгалын замын өвчин, бөөр, шээсний замын өвчин, дотоод шүүрлийн булчирхайн үйл ажиллагааг монгол эмээр эмчилдэг. Хүүхэд, эмэгтэйчүүд, арьс өнгө, проктологийн тасагтай. Өвчтөний сэтгэлд хүрсэн эмчилгээ, тав тухтай орчин бүрдүүлж үйлчлэх зорилго тавин ажилладаг. Уламжлалт эмчилгээ, бариа засал, таван засал, зүү, сэтгэл заслын аргаар ховор өвчнүүд, тархины цусан хангамж, зүрхний судасны өвчнийг анагаана.
1.5 NMT резонанс хараа зүйн дүрслэл гаргаж авах систем, 64 эгнээ, 128 давхарга мушгиа СТ, зүрх судасны электрон зургийн систем, өндөр чанартай бүх биеийн өнгөт доплер дуунаас хурдан онош зүй, зүрхний доплер дуунаас хурдан онош зүйн өнгөт систем, ходоод гэдэсний электрон аппарат, бүх биеийн ясны нягтрал илрүүлэгч, хөхний булчирхайн маммограф дижитал аппарат, DR, автомат биохимийн дүн шинжилгээ, цусны диализын систем зэрэг дэлхийн хэмжээний нарийн технологи бүхий орчин үеийн тоног төхөөрөмжтэй.
Олон улсын эмнэлэг ӨМӨЗО-ны монгол эмнэлгийн HIS систем, эмнэлгийн мэдээллийн хяналт, өвчний түүхийг цахим орчинд монгол бичгээр тэмдэглэх системийг анх нэвтрүүлсэн. Эмнэлэгт дугаар авах, эмчийн өрөө, эмнэлэгт хэвтэх төлбөр, эмийн сан, санхүүгийн мэдээллийг хянаж, өвчний түүх, эрүүл мэндийн дэвтрийг монгол бичгээр интернэтэд байрлуулдаг.
Тус эмнэлэг ашиглалтанд орсноос хойш нийт 750 мянга гаруй өвчтөн үзэж, оношилж, эмчилсэн бөгөөд одоо 3500 хүн хэвтэн эмчлүүлж байна. Бүх нийтийн эрүүл мэндийн төлөө “эмнэлэгт үзүүлэхэд бэрхшээлтэй” байсныг хялбарчилж, нэн ялангуяа “төлбөр өндөр” байсан асуудлыг шийдвэрлэж, эрүүл мэндийн даатгал иргэдэд ашигтай байх төрийн бодлогыг дэмжин, Хөх хотын шинэ дүүрэгт ерөнхий эмнэлэг байгаагүй хоосон орон зайг нөхсөн байна.
Тус эмнэлэг улсын зэрэглэлтэй монгол эмийн туршилтын тасаг, монгол эмийн ургамал судлалын тасаг, молекул хорт хавдар судлал, эс биологийн судлал, биологи химийн тасагтай. Эм авах, цэвэрлэх, дүн шинжилгээ хийх зэрэг төхөөрөмжөөр тоноглосон. Туршилтын тасагт өндөр ур чадвартай, нарийн мэргэжилтнүүдийг цуглуулж, Америк, Япон, Энэтхэг, Монгол зэрэг улсын алдартай их сургуулиудтай хамтран ажиллах харилцаа тогтоожээ. Тус эмнэлэг Наньжиний Их Сургуулийн Биологийн шинжлэх ухааны хүрээлэнгийн судалгааны багтай монгол эмийн судалгаагаар хамтран ажиллах гэрээ байгуулан ажиллаж байна.
Өвөр Монголын олон улсын эмнэлэг ур чадвар, эрдэм мэдлэг хосолсон чадварлаг боловсон хүчин, дэвшилтэт тоног төхөөрөмж, тав тухтай орчин, сэтгэл ханамжтай үйлчилгээг өвчтөн бүрт хүргэхийн төлөө хичээн ажилладаг. Аюулгүй, хялбар, төлбөр бага зэрэг давуу талтай бөгөөд Монгол улс зэрэг хөрш зэргэлдээ улс орны өвчтөн хүлээн авахад үргэлж бэлэн байна.
Гаргагч:Н.Царс |
Эх сурвалж:mongol.cntv.cn