7-р сарын 4-нд Хөхнуурыг тойрсон олон улсын авто дугуйн 14-р тэмцээн Хөхнуурын мужийн Шинин хотод нээлтээ хийлээ. Дэлхийн олон газрын 22 багийн 153 тамирчин Шинин хотод хүрэлцэн ирж, өндөрлөгийн авто дугуйн тэмцээнд оролцож байна.
Хөхнуурыг тойрсон олон улсын авто дугуйн тэмцээний зохион байгуулах комиссын нэр хүндэт дарга, Хөхнуур мужийн дарга Хао Пэн нээлтийн ёслол дээр хэлэхдээ: Уг тэмцээнийг 14 жил дараалан зохион байгуулж, олон улсын нэр нөлөө бүхий, дэлхийн түвшинд хүрсэн, Хятадын онцлогтой авто дугуйн тэмцээн болгон хөгжүүлсэн байна. Мөн Хөхнуур мужийн олон үндэстний ард түмний сайн сайхан хүсэл мөрөөдлийг уламжилсан өвтэгш баярын өдөр болсон байна гэжээ.
“Торгоны замын эдийн засгийн бүс” стратегийн хэрэгжихийг дагалдан үндэсний биеийн тамир спортын өөрчлөлт гүнзгийрч, Хөхнуурыг тойрсон олон улсын авто дугуйн тэмцээнд баялаг агуулга нэмэрлэсэн байна. Зохион байгуулах комиссын танилцуулснаар, энэ оны Хөхнуурыг тойрсон олон улсын авто дугуйн тэмцээн “Нэг бүс нэг зам”-ын стратегийн үзэл бодлын дагуу шинэ торгоны замын эдийн засгийн бүс дээр байрлаж байгаа газруудаар өнгөрч эртний торгоны замтай уялдуулсан байна.
Тэмцээн энэ сарын 18-ыг хүртэл 14 хоног үргэлжилж, Хөхнуур, Гансу, Ниншя гурван муж өөртөө засах оронд болох юм. Түүний зэрэгцээ 13 хэсэгт хуваагдан нийт 2987 км замыг туулах юм байна.