Ү-хань хотын биет бус соёл урлагийн өв, гар урлагийн бүтээлийн үзэсгэлэн УБ-д болов

07-01-2015 12:15

БНХАУ-ын Ү-хань хотын биет бус соёл урлагийн өв, гар урлагийн бүтээлийн үзэсгэлэнгийн нээлт өнөөдөр МУ-ын нийслэл Улаанбаатар хот дахь Хятадын Соёлын Төвд боллоо. Нээлтийн ёслолыг БНХАУ-аас МУ-д суугаа Элчин сайдын яамны Соёлын зөвлөх бөгөөд Хятадын Соёлын Төвийн дарга Ли Вэй удирдан явуулж, БНХАУ-аас МУ-д суугаа Элчин сайдын яамны хэргийг түр хамаарагч Ян Чиндүн, МУ-ын БСШУЯ-ны Захиргааны удирдлагын газрын дарга Цэдэвсүрэн нар тууз хайчлав. Энэ нээлтийн ажиллагаа нь мөн Ү-хань хотын Циркийн Улаанбаатарт хийх тоглолтын нээлт юм. Энэ арга хэмжээг Улаанбаатар хот дахь Хятадын Соёлын Төв, Ү-хань хотын Ардын засгийн газар хамтран зохион байгуулж байгаа юм. БНХАУ-ын болон тив дэлхийн уралдаан тнмцээнд олон удаа амжилттай оролцож, хүмүүст танигдсан, Хятадын хамгийн шилдэг циркийн нэг Ү-хань хотын Циркийн тоглолт 30-ны орой Улаанбаатар хотын Соёлын төв өргөөнд болох гэж байна.

Editor:Н.Царс | Fuente:
mongol.china.com
Видео мэдээ