"Хүннү Эйр" компани Бээжин хот руу шууд нислэг үйлдэж эхэллээ

Source:CCTV.com 05-12-23 11:23 Updated BJT
Font size:A+A-

Монголын агаарын тээврийн "Хүннү Эйр" компани өнгөрсөн ням гарагт Бээжин хот руу анхны шууд нислэгээ эхлүүллээ.

Бээжингийн Дашин олон улсын нисэх онгоцны буудлын захиргаанаас мэдээлснээр тус компани Улаанбаатарын Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудал болон Дашин нисэх буудлын хооронд долоо хоногийн Мягмар, Пүрэв, Ням гарагт нислэг үйлдэнэ.

Агаарын тээврийн шинэ маршрут нь хоёр орны бизнес эрхлэгчид, жуулчид, оюутнуудын хэрэгцээг хангахад зориулагдсан гэж мэдээлэв. 

Editor: Ө.Балжинням
05-12-23 11:23 BJT
Share this:
Гар утсаар үзэх
Эхлэл рүү буцах