302 Found

302 Found


CCTV_WebServer
CCTV.com Монгол > Мэдээ > Дэлхий дахинд

Гадаад дахь Хятад иргэдийн аюулгүй байдлыг хамгаалах шаардлага ихсэж байна

03-10-2016 15:08

 

Сүүлийн жилүүдэд гадаад дахь төрөл төрөгсдөө эргэх, аялан жуулчлах, ажиллаж суралцах зэрэг олон шалтгаанаар Хятадууд хилийн чанадруу гарах болсон. Хятадын ашиг сонирхол ч гадаадад өргөжин тэлж байна. Өдгөө Хятадын 30 гаруй мянган аж ахуйн нэгж дэлхийн улс орнуудад үйл ажиллагаагаа явуулж, хэдэн сая Хятад иргэн дэлхийн өнцөг булан бүрт ажиллаж, амьдарч байна. Хятадын гадаад дахь хөрөнгө хэдэн триллион ам долларт хүрч байна. Хятадын гадаад хэргийн сайд Ван И 8-нд хийлгэсэн хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ, гадаадын дипломат ажлын тулгамдсан үүрэг бол тасралтгүй өсөж байгаа гадаад дахь эрх ашиг сонирхлоо хамгаалах явдал юм гэжээ.

2015 онд Хятадын гадаадад жуулчилсан иргэдийн тоо 10%-р нэмэгдэж, давхардсан тоогоор 120 саяд хүрчээ. Үүнд гадаадад байнгын оршин суугаа төрөл бүрийн хөдөлмөр үйлчилгээний ажилтан 1 саяас давж, гадаадад суралцаж байгаа оюутны тоо 2 сая шахамд хүрчээ.

Ван И хэлэхдээ, урьдаас сэргийлэх нь дараа нь нөхөхөөс сайн байдаг. Урьдчилан хамгаалах нь бидний хойшдын ажлын чиглэл болно. Бид консулын хамгаалалтын ажлыг гадаадад шилжүүлж, шуурхай, өндөр үр ашигтай ажиллах болно. Асуудлыг тухай газар нь зохицуулж, их цар хэмжээний шилжилт хөдөлгөөнөөс болсон шаардлагагүй хохирлоос зайлсхийх хэрэгтэй байна гэжээ. /Баатар орчуулав/

 

 

 

 


 

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mongol.cri.cn
302 Found

302 Found


CCTV_WebServer
Видео мэдээ
860010-1116160100