302 Found

302 Found


CCTV_WebServer
302 Found

302 Found


CCTV_WebServer
CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Тогтвортой байдалд ахицтай болохыг эрэлхийлэх нь эдийн засгийн хөгжлийн үндсэн чиг хандлага болно

04-21-2016 10:26

 

Сүүлийн үед ОУВС "Дэлхийн хөгжлийн төсөөллийн тайлан"-гийн шинэ дугаарыг нийтэлж, дэлхийн эдийн засгийн өсөлтийн хурдыг 3.4 хувиар төсөөлж байснаа 3.2 хувь болгон бууруулсан боловч, Хятадын эдийн засгийн өсөлтийн хурдыг 6.3 хувиар төсөөлж байснаа 6.5 хувь болгон өндөржүүлсэн байна. Үүний зэрэгцээ, Хятадын ДНБ нэгдүгээр улиралд 6.7 хувиар өсөн нэмэгдэж, макро үзүүлэлтүүд ч эдийн засаг тогтворжиж байгаг тодорхой харуулсан байна.

Үүнтэй холбогдуулан, Хятадын Олон Улсын Эдийн Засгийн Солилцооны Төвийн ерөнхий эдийн засагч Чэнь Вэньлин: энэ оны нэгдүгээр улирлын байдлаас үзвэл, дэлхийн эдийн засаг "гурван доор, гурван тэнцвэргүй, гурван саланги" байдалд орох болно гэж үзжээ.

"Гурван доор гэж өсөлтийн доор хурд, мөнгөний бага хүү, бага инфляцыг, гурван тэнцвэргүй гэж орлого зарлага тэнцвэргүй, ядуу баян тэнцвэргүй, макро эдийн засгийн бодлогын зохицуулалтын механизм тэнцвэргүйг, гурван саланги гэж эдийн засгийн хөгжлийн хурд маш их саланги байдалд орох, валютын бодлогод маш их саланги байдал гарах, дэлхийн худалдаанд маш их саланги байдалд гарахыг хэлж байгаа юм. 2016 оны нэгдүгээр улирлын байдлаас үзвэл, энэ онд дэлхийн эдийн засаг мөн доор өсөлтийн байдалд байх болно" гэж Чэнь Вэньлин тэмдэглэжээ.

Чэн Вэньлин хэлэхдээ, энэ онд дэлхийн эдийн засгийн өсөлтийг хөдөлгөх хүч буурсан нь таван том онцлогтой юм. Нэгд, олон улсын худалдаа болон хөрөнгө оруулалт удааширсан. Хоёрт, эдийн засгийн шинэ цогцын саад учирсан. Гуравт, дэлхийн дефляцийн хэмжээ үргэлжлэн гүнзгийрч байна. Дөрөвт, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ үргэлжлэн унаж байна. Тавд, эдийн засгийн хөгжингүй цогцын сэргэлт тодорхойгүй байгаа зэрэг болно гэжээ. Гэвч тэрээр нэмж хэлэхдээ, хэдийгээр хүндрэл бэрхшээл олон байлаа ч дэлхийн эдийн засагт багагүй үзүүлэлтүүд гарч байна гэжээ.

Дэлхийн өнөөгийн эдийн засаг нарийн төвөгтэй өөрчлөлтийн үедээ байж, Хятадын эдийн засаг ч бүтцийн өөрчлөлтийн зангилаа үедээ байна. Хятадын олон улсын эдийн засгийн солилцооны төвийн эдийн засгийн судалгааны газрын дарга Шюй Хунцай үзэхдээ, ерөнхийдөө Хятадын эдийн засаг тогтвортой өсөлтийн чиг хандлагатай байна гэжээ.

Тэрээр мөн "богино хугацаанд эдийн засгийн өсөлтийн байдал тогтворжих хандлагатай байж, 3-р сард аж үйлдвэрийн нэмүү өртөг 6.8%-иар өсөв. Үйлдвэрийн салбарын PMIболон үйлчилгээний салбарын PMI, мөн макро эдийн засгийн байдлын индексийн тэргүүлэх үзүүлэлтүүдийн хувьд, тогтвортой өсөлтийн хандлага гарч байна. Юмны үнийн түвшний хувьд, одоогоор хэрэглэгчдийн үнийн үзүүлэлт нэлээд боломжийн хэмжээнд байж, эхний улиралд дунджаар 2.1-д хүрчээ. Ажлын байраар хангасан байдлын хувьд, 1-2-р сард, 1 сая 720 мянган хүнийг шинээр ажлын байртай болгож, өнгөрсөн оны мөн үеэс 10 мянгаар нэмэгджээ. Олон улсын орлого зарлагын ерөнхий байдлын хувьд, бид үндсэндээ тэнцвэртэй байдалд байгаа ба 3-р сард гадаад валютын нөөцийн хувьд, өнгөрсөн хэдэн сарын хорогдлыг барагдуулж, өсөлтийн байдалтай байгаа" гэжээ.

Шүй Хунцай хэлэхдээ, ирэх 5 жилд Хятадын эдийн засаг Lхэлбэртэй түвшний хөгжлийн үе шатанд орж, эдийн засгийн өсөлтийн хурд 6.5-7 хувийн зохистой үйл ажиллагааны хүрээнд байх болохоор нэлээд эрмэлзэлтэй юм гэжээ. Тэрээр: 4

Энэ оны 2-3-р сард үл хөдлөх хөрөнгийн хөрөнгө оруулалтын хэмжээ өнгөрсөн оны мөн үеийнхээс 10.7 хувиар нэмэгдэж, хөрөнгө оруулалтын эдийн засгийн өсөлтөд үзүүлэх хүчин чадал улмаар эрчимжсэн байна. Үүнээс гадна, хөрөнгө оруулалтын бүтэц сайжирч, гуравдугаар аж үйлдвэрийн өсөлтийн хурд энэ оны нэгдүгээр улиралд 12.6 хувьд хүрсэн нь хоёр пунктээр нэмэгдэж, гуравдугаар аж үйлдвэрийн нэмэгдэл нь эдийн засгийн өсөлтийн хөдөлгөх хүчинд өөрчлөлт гаргажээ. Нийгмийн хэрэглээний жижиглэнгийн худалдааны хэмжээ 1-3-р сард 10.3 хувиар нэмэгдсэн нь хэрэглээний эрэлт хэрэгцээ буурсныг харуулж байна гэжээ.

 

 

 

 


 

Гаргагч:Н.Царс | Эх сурвалж:
mongol.cri.cn
302 Found

302 Found


CCTV_WebServer
302 Found

302 Found


CCTV_WebServer
302 Found

302 Found


CCTV_WebServer
302 Found

302 Found


CCTV_WebServer
860010-1116160100