Цэргийн онгоцоор иргэдээ аврах нь зүй ёсны хэрэг юм
04-20-2016 14:16
Хятадын цэргийн онгоц Юншү аралд очиж ажилчиддаа туслалцаа үзүүлсэн явдлыг Америк шүүмжилж байгаатай холбогдуулан Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Хуа Чүнь-ин хэвлэлийн ээлжит бага хурал дээр тайлбар хийлээ. Тэрээр Америкийн мэдэгдэл учир нь олдохгүй байна гээд Америк бодит үйл ажиллагаагаар өмнөд тэнгисийн энх тайван тогтвортой байдлыг хамгаалахыг шаардсан байна.
Эх сурвалжаас үзвэл, Хятадын цэргийн онгоц 17-ны өдөр Юншү аралд шархадсан 3 ажилтнаа аварсан мэдээллийг бид анхаарч байна. Хятад улс яагаад иргэний агаарын тээврийн онгоц явуулаагүй харин цэргийн онгоц явуулсныг ойлгохгүй байна. Хятад улс амлалтаа баримталж, өмнөд тэнгисийн маргаантай арлуудад цэргийн онгоц явуулахгүй байхыг шаардаж байна гэж Америкийн БХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч илэрхийлсэн байна.
Америкийн БХЯ-ны холбогдох мэдэгдэл учир нь олдохгүй байна. Хятад улс тэнгисийн цэрийн эргүүлийн онгоцоор Юншү арлаас гурван ажилтнаа авран Сань Яа-д ирүүлсэн талаар мэдэгдэл хийсэн юм. Цэргийн онгоц гамшгаас аврах, хүмүүнлэгийн туслалцаа үзүүлэх, ажилтнаа нүүлгэн шилжүүлэх нь дэлхийн олон орнуудад байх ёстой үйлдэл гэдгийг бүгд мэдэж байгаа. Хятадын цэргийн онгоц гамшгаас аврах ажилд байнга оролцож байдаг. Хятад улсын нутаг дэвсгэрт хаана шаардлагатай байвал тэнд цэргийн онгоц болон цэрэг байх ёстой. Энэ бол цэрэг армийн үүрэг хариуцлага, мөн ард иргэдийн хүсэл найдлага юм гэж Хуа Чүнь-ин илэрхийлжээ.