Интернетийн ач тусыг ард түмэнд улам сайн эдлүүлэх хэрэгтэй
04-20-2016 11:23
ХКН-ын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад улсын дарга, цэргийн төв зөвлөлийн дарга, интернетийн аюулгүй байдал болон мэдээлэлжүүлэлтийн төвийн удирдах багийн дарга Ши Жиньпин 19-нд Бээжинд Интернетийн аюулгүйн байдал болон мэдээлэлжүүлэлтийн ажлын хурал дээр чухал үг хэлж, шинийг бүтээх, эв зохицолтой, ногоон, нээлттэй, ашгаа хамтаар хуваалцах хөгжлийн үзэл баримтлалын дагуу Хятадын эдийн засаг нийгмийн хөгжлийг ахиулахыг онцолсон байна. Энэ нь Хятадын эдийн засаг нийгмийн хөгжлийн ерөнхий шаардлага, чиг хандлага учраас интернетийн ажил төрлийг тус чиглэлээр хөгжүүлж, интернетийн хүчирхэг орныг бүтээн байгуулж, интернет мэдээлэлжүүлэлтийн ажил төрлийг хөгжүүлж, улс орон, ард түмэнд улам их буян эдлүүлэх хэрэгтэй гэж Ши Жиньпин хэлжээ.