Ши Жиньпин Шинэ Зеландын ерөнхий сайдыг хүлээн авч уулзав
04-20-2016 14:39
Хятад улсын дарга Ши Жиньпин 19-нд Дяоюйтай төрийн зочид буудалд Шинэ Зеландын ерөнхий сайд Жон Кейг хүлээн авч уулзав.
Ши Жиньпин, Хятад Шинэ Зеланд дипломат харилцаа тогтоосон 44 жилд хоёр орны харилцаа маш түргэн хөгжиж, хоёр орны хамтын ажиллагаа урьд өмнө байгаагүйгээр өргөжин гүнзгийрсэн юм. Хятад улс Шинэ Зеландтай хамт харилцан хүндэтгэн, эрх тэгш харилцан ашигтай байх зарчмыг мөрдөн, хоёр орны бүх талын стратегийн түншийн харилцааг улам өндөр түвшинд хөгжүүлэхэд бэлэн байна гэлээ.
Ши Жиньпин, хоёр талаараа ард түмний үндсэн ашиг сонирхлыг бодолцон, улс төрийн итгэлцлээ тасралтгүй нэмэгдүүлж, дээд давхаргын харилцаа холбоог эрчимжүүлэн, засгийн газрын салбарууд, хууль тогтоох байгууллага, намын харилцаа холбоог эрчимжүүлэн, худалдаа эдийн засгийн хамтын ажиллагааг дорвитой ахиулж, харилцан ашиг хүртэх ёстой гэлээ.
Жон Кей, Шинэ Зеланд Хятад хоёр орны харилцаа түргэн хөгжиж, дээд зиндааны хэлхээ холбоо эрчимжин, худалдаа эдийн засгийн хамтын ажиллагаа, нийгэм соёлын харилцаа холбоо баялаг амжилттай байна. Хоёр орны харилцаанд хөгжлийн улам их боломж тохиож байна. Шинэ Зеланд Хятад улстай чөлөөт худалдааны гэрээ хэлэлцээний түвшинг дээшлүүлэн, хөдөө аж ахуй, аялал жуулчлал, боловсрол, хууль хэрэгжилт зэрэг салбарт харилцан ашигтай хамтран ажиллахыг хүсэж байна гэжээ.
\Ц\