Ши Жиньпиний тусгай элч Конгод айлчилж байна
04-19-2016 11:25
Браззавильд нийслэлтэй Конго улсын ерөнхийлөгч Сассоу 17-ны өдөр ерөнхийлөгчийн ордонд Ши Жиньпин даргын тусгай элч, Орон сууц, хот суурины бүтээн байгуулалтын яамны сайд Чэнь Жэнгаотай уулзав.
Ерөнхийлөгч Сассоуд Ши Жиньпин дарга баяр хүргэж, сайн сайхны ерөөл дэвшүүлж байгааг Чэнь Жэньгао дамжуулж Хятад Конго бол сайн нөхөр, сайн түнш, хоёр орны олон салбарын хамтын ажиллагаа амжилтад хүрч байна. Хятад улс Конготой хамтран зүтгэж, хоёр орны бүх талын хамтын ажиллагааны түншийн харилцааг улмаар шинэ шатанд гаргахад бэлэн байна гэжээ.
Дарга Ши Жиньпины тусгай элч түүний тангараг өргөх ёслолд оролцоход Сассоу баярлаж байгаагаа илэрхийлж, дарга Ши Жиньпинд чин сэтгэлээсээ баярлаж, халуун мэнд хүргэж буйг дамжуулахыг хүсэв. Сассоу хэлэхдээ, Конго Хятад улс дипломат харилцаа тогтоосон 52 жилийн турш, хоёр орны харилцаа цаг хугацаа, олон улсын өөрчлөлт хувиралтын шалгалтыг даван туулж, тасралтгүй хөгжсөөр иржээ. Конго аж үйлдвэржих, орчин үеийн болох замналд Хятад улстай үргэлжлэн гар холбон урагшилж, өрсөлдөөн сорилтыг шийдвэрлэн, хамтаар хөгжихийг хүсэж байна гэжээ.
\Сарантуяа\