Цахилгаан харилцаа холбооны залиланг шийтгэхийг шаардав
04-18-2016 10:18
Малайзаас ирсэн Цахилгаан харилцаа холбооны залилангийн сэжигтэнг Тайваний тал суллах гэж байгаатай холбогдуулан 16-нд Төрийн Зөвлөлийн дэргэдэх Тайваний хэрэг хариуцсан албын хэвлэлийн төлөөлөгч Ань Фэншань, Тайваний тал өдөр ирэх тусам газар авч буй хил дамнасан цахилгаан харилцаа холбооны залилангийн гэмт ажиллагааг өөгшүүлж, өргөн олон хохирогчдын эрх ашгийг дахинтаа хохироож, хоёр эргийнхэн гэмт хэрэгт хамтаар цохилт өгөх хамтын ажиллагааг үгүйсгэж байна гэжээ.
Тэрээр мөн, Тайваний тал алдаа буруугаа тэр даруй залруулж, муу үр дагаварыг арилгаж, гэмт хэрэгтнийг хатуу шийтгэж, хохирогчдын хууль ёсны эрх ашгийг хүндэтгэн хамгаалж буйг бодит үйл ажилаараа нотолж, хоёр тал гэмт хэрэгт хамтаар цохилт өгөх хамтын ажиллагаа болон хоёр эргийн харилцааны хөгжилд улам их хохирол учруулахаас зайласхийх хэрэгтэй гэжээ.