CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Бээжингийн их сургуулиуд хотоос 100 км-т орших шинэ бүсэд кампусуудаа барьж эхэллээ

11-30-2023 11:51

Бээжингийн Зам харилцааны их сургууль, Бээжингийн Шинжлэх ухаан технологийн их сургууль, Бээжингийн ойн их сургууль, Хятадын геологийн шинжлэх ухааны их сургуулиуд буюу дөрвөн их сургуулиас бүрдсэн эхний бүлэг хөрш зэргэлдээ Хэбэй мужийн Сионьань шинэ бүсэд кампусаа барьж эхэлжээ.

Хятад улс 2017 оны дөрөвдүгээр сард Бээжингээс 100 км-ийн зайд орших Сионьаньд шинэ суурьшлын бүс байгуулах төлөвлөгөөгөө зарласан.

Төлөвлөгөөний дагуу, Сионьаньд Бээжингийн дагуул хот мэт чиг үүрэгтэй байх бөгөөд хүн ам шигүү суурьшсан бүс нутагт хөгжлийн шинэ загварыг судлах боломж олгоно.


Найруулагч:巴拉吉尼瑪 | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр