CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Үндэстний эртний ном судрыг эмхэтгэн судлах шинэ цагийн эрдэм шинжилгээний хурал болж байна

11-06-2023 16:39

“Үндэстний эртний ном судрыг эмхэтгэн судлах шинэ цагийн эрдэм шинжилгээний хурал”-ын нээлт Лионин мужийн Фүшиний Монгол Өөртөө Засах Шианд 2023 оны 11 дүгээр сарын 4-ний өдөр боллоо.

Эртний ном судар бол өвөг дээдсээс бидэнд өвлүүлж үлдээсэн соёлын үнэт өв юм. Уг хурлыг Фүшиний Монгол Өөртөө Засах Шианы намын хороо, засгийн ордон санаачилж, Хятадын Ардын Их Сургуулийн Хятад Судлалын Дээд Сургууль, Хятадын Төвөд Судлалын Төвийн Судалгааны Өрөө, Өвөр Монголын Их Сургуулийн Монгол Судлалын Дээд Сургууль хамтран зохион байгуулав.

Хятадын олон их, дээд сургууль, судалгааны байгуулга, номын сан, албан байгуулга, хэвлэлийн хороо, музей зэрэг 40 гаруй газрын 300 гаруй эрдэмтэн, судлаач хуралд оролцлоо.

Хурлын хүрээнд 113 судлаач эрдэмтэн монгол сурвалж бичиг, инжинашид холбогдох сурвалж бичиг, манж сурвалж бичиг, монгол төвөд анагаах ухааны сурвалж бичиг, төвөд сурвалж бичиг гэсэн үндсэн таван бүлэгт хуваагдан илтгэл тавив. Тэд холбогдох сурвалж бичгийн хүрээнд уран зохиол, шашин шүтлэг, анагаах ухаан, соёл иргэншил, хэл шинжлэл, хөшөө дурсгал, түүхт хүмүүсийн намтар зэрэг сэдвээр чөлөөтэй хэлэлцэж, үзэл бодлоо солилцсон юм.

Энэхүү хурал Хятадын сурвалж бичгийн судалгааны нэрт эрдэмтэн судлаачид, профессоруудын эртний ном бичгийн судалгааны хүрээнд зохион байгуулсан өргөн хэмжээний уулзалт болсон бөгөөд эртний ном судрыг цуглуулан хамгаалах, өвлөн уламжлах их ажилд чухал хувь нэмэр оруулж байна.




Найруулагч:巴拉吉尼瑪 | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр