CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Өвөрмонголын алдарт зураач Гомбо агсны уран бүтээлийн үзэсгэлэн Бээжинд нээгдлээ

10-23-2023 11:47

Өвөрмонголд төдийгүй Хятад даяар алдаршсан зураач Гомбо агсны нэрэмжит үзэсгэлэн бямба гарагт Бээжин хотын Үндэстний соёлын ордонд нээлтээ хийлээ.

Тэрбээр 1928 онд Өвөрмонголын Хорчин нутагт урлагийн гэр бүлд төрж өссөн. 1948 онд Хятадын алдарт зураач Юн Шоушиг дагаж Өвөрмонголын уран зургийн агентлагт орж урлагийн замналаа эхлүүлжээ.

Өөрийн уран бүтээлдээ тэрбээр ихэвчлэн Өвөрмонголын онцлог үзэсгэлэнг харуулж уул ус, адуу мал, байгалийн үзэмжийг магтан дүрсэлдэг байжээ. 

Найруулагч:烏布日塔拉 | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр